Дэлхий


Шинэ төрлийн коронавирусийн эсрэг эмчилгээ сайн үр бүтэмжид хүрч байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны холбогдох албан тушаалтан хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаанаас сэргийлэх болон эмчилгээ сайн үр бүтэмжид хүрч, эдгэрэн эмнэлгээс гарсан өвчтөний байдлыг судалсны дүнд, хэрэгжүүлэхэд үр бүтэмжтэй зарим оношилгоо эмчилгээний арга зам нэгэнтээ бүрдэв гэжээ. Танилцуулснаар, фосфорын хүчлийн хлорохин, плазмын эмчилгээ, уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эм зэрэг нь мөн клиникийн нэлээд сайн үр бүтэмжид хүрсэн байна.

2-р сарын 16-ныг хүртэлх байдлаар, бүх Хятадад эдгэрэн эмнэлгээс гарсан шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаагаар өвчилсөн өвчтөн 10 мянгаас давав. Хүбэй мужийг эс тооцвол, бүх Хятадын хэмжээнд оношлогдсон тохиолдол нэмэгдэх нь 13 хоног дараалан буурав. Төрийн зөвлөлийн нэгдсэн сэргийлэлт, тогтоон барих механизмын 17-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Үндэсний эрүүл мэндийн хорооны Эмчилгээний бодлогын хяналт удирдлагын товчооны байцаагч хадагтай Гүө Яньхүн хэлэхдээ, сэргийлэх, эмчлэх ажил нэлээд сайн үр бүтэмжид хүрч байна гэжээ.

“Энэ хижиг тахал бол шинэ бий болсон халдварын шинжтэй өвчин эмгэг хэдий ч түүнийг сэргийлж, эмчилж болох талтай. Эдгэрэн эмнэлгээс гарсан өвчтөнүүдийн байдалд хийсэн судалгаанаас үзвэл, эмчлэн эдгэрүүлсэн өвчтөнүүдийн хувьд, оношилгооны болон эмчилгээний зарим үр бүтэмжтэй арга бүрдсэн юм. Эмнэлгээс гарсан өвчтөнүүдийн их төлөв 90 орчим хувь нь өвчний байдал нь хөнгөн, 10 орчим хувь нь өвчний байдал хүнд буюу туйлийн хүнд өвчтөнүүд байсан. Нарийвчилсан судалгаанаас үзэхэд, өвчтөнүүд өвчилснөөс оношлогдсон хүртэлх цагийн хувьд авч хэлбэл, бүх Хятадын хэмжээнд дунджаар 4.95 хоног байна. Энэ нь бид оношилгооны цагийг богиносгон, цаг даруй эмчилж, эрт оношлон эрт эмчилж, түүнчлэн энэ нь эмчлэн эдгэрүүлэх нормыг дээшлүүлэхийн маш үр дүнтэй арга болсныг харуулж байна” гэжээ.

Гүө Яньхүний танилцуулснаар, өвчтөнүүдийн 90 хувь гаруйд бүгдэд нь амьсгалыг дэмжих, цусны эргэлтийг дэмжих, дархлааг сайжруулах зэрэг вирусийн эсрэг эмчилгээ, өвчний шинж тэмдэгт чиглэсэн эмчилгээ зэрэг иж бүрэн эмчилгээний арга хэрэглэж, өвчтөн эдгэрэхийг түргэтгэсэн юм. Ялангуяа сүүлийн үед эрт оношлох, эрт эмчилгээ хийж, түүнчлэн өвчний байдал нь хөнгөвтөр өвчтөнийг хүлээн авч эмчилсний дараа үргэлжлэн ажиглалт хийснээс үзвэл, өвчний байдал нь хүнд өвчтөний эзлэх харьцаа анх эхлээд 38 хувь байснаас өдгөө 18 хувь хүртэл буурав. Иймээс, эрт оношлох, эрт эмчлэх нь эмчлэн эдгэрүүлэх норм, хүлээн авч эмчлэх нормыг дээшлүүлэх, халдварлалтын болон нас барах нормыг бууруулах хамгийн үр бүтэмжтэй арга болов гэжээ. Тэрбээр хэлэхдээ:

“Эдгээр арга зам бол клиникийн эмчилгээнд уялдуулан хэрэглэх явц дахь үр бүтэмжтэй эмчилгээний арга юм. Бид авран эмчлэх чадварыг нэмэгдүүлэх, эдгэрүүлэх нормыг дээшлүүлэх иж бүрэн практик, аргыг дүгнэн гаргаж чадна гэдэгт би итгэлтэй байна. Манай улсын дотоодын авран эмчлэх ажлыг чангатгахад хэрэглэж болох төдийгүй олон улсад хангаж болох үр бүтэмжтэй нандин туршлага болох юм” гэжээ.

Өдгөө, Хятадын 29 муж, Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпус болон армийн системийн томилсон эмчилгээний 30 мянга гаруй ажилтан Хүбэй мужийг дэмжин тусалж байна. Тэд голдуу амьсгалын зам, халдварлалт, хүнд өвчин эмгэгийн зэрэг мэргэжлийн хүмүүс бөгөөд түүнчлэн их хэмжээний сувилагчид ажиллаж байна. Үхань хотод өвчний байдал нь хүнд тохиолдол олон байгаа онцлогт чиглүүлэн, хүнд өвчин эмгэгийн мэргэжлийн 110 мянга гаруй эмч нар өвчний байдал нь хүнд байгаа өвчтөнийг авран эмчлэх ажлыг хариуцаж, бүх Хятадын хүнд өвчин эмгэгийн эмчилгээний ажилтнуудын нөөцийн 10 хувийг эзэлж байна. ХОУР-гийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Гүө Яньхүн танилцуулснаар,

“Бүх Хятадын хэмжээнээс Үндэсний яаралтай түгэн тусламжийн аврах багаас 22 багийг шилжүүлэн цуглуулсан бөгөөд нарийвчилсан тоног төхөөрөмжтэй тул Үхань хотын авран эмчлэх түвшнийг дээшлүүлэхэд тусалж чадах юм. Үүнээс гадна гурван P3 түр лаборатори, хяналт шинжилгээний ажилтнууд хүрэлцэн ирж Үхань хотын болон Хүбэйгийн хяналт шинжилгээний чадвар, хяналт шинжилгээний үр бүтэмж, оношлох хурдыг дээшлүүлж байна.”

Танилцуулснаар, эдгэрэн эмнэлгээс гарсан өвчтөний илаарших хугацааны цусны плазмыг ашиглан эмчлэх нь өвчний байдал нь хүнд, туйлын хүнд өвчтөнийг эмчлэх хамгийн үр дүнтэй арга болж, үүнийг оношлон эмчлэх арга төсөлд нэгтгэсэн байна. Эдгэрэн эмнэлгээс гарсан өвчтөн өөрийн цусны плазмаа хандивлан, өвчний байдал нь хүнд, туйлын хүнд өвчтөнүүдэд туслахыг Гүө Яньхүн уриалав.

Үндэсний эрүүл мэндийн хороо, Үндэсний хятад анагаахын эм бэлдмэлийн хяналт удирдлагын товчоо урьд нь хамтран мэдэгдэл нийтэлж, бүх Хятадын хэмжээнд хандан уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эм хэрэглэхийг танилцуулсан юм. Өдгөө 10 мужийн тогтмол 57 эмчилгээний байгууллага уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эмийг хэрэглэсэн 701 оношлогдсон тохиолдлыг ажиглалтын хүрээнд хамруулж, эдгээрээс 130 тохиолдол эдгэрэн эмнэлгээс гарч, 51 тохиолдлын өвчний шинж тэмдэг арилж, 268 хүний өвчний байдал сайжран, 212 тохиолдлын өвчний байдал хүндрээгүй байна. Үндэсний хятад анагаахын эм бэлдмэлийн хяналт удирдлагын товчооны Шинжлэх ухаан технологийн хэлтсийн дарга Ли Юй хэлэхдээ, нарийвчилсан мэдээлэлтэй 351 тохиолдолд хийсэн статистик бүртгэлээс үзэхэд, уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эм нь шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлыг эмчлэхэд клиникийн нэлээд сайн үр бүтэмж, авран эмчлэх хэтийн төлөвтэй байна гэжээ. Тэрбээр хэлэхдээ:

“Эмийг зургаан хоног буюу эмчилгээний хоёр хугацаа уусны дараа өвчтөнүүдийн доторх 94.6 хувь нь биеийн дулаан нь хэвийн болов. 214 өвчтөн ханиалгадаг байсан бол эмийг 1 хоног уусны дараа өвчнүүдийн 46.7 хувийнхны ханиалгах шинж тэмдэг арилж, эмийг 6 хоног уусны дараа, өвчтөнүүдийн 80.6 хувийнхны ханиалгах шинж тэмдэг арилсан юм. Үүний зэрэгцээ, тамиргүйдэх, хоолны дуршил буурах, хоолой өвдөх зэрэгт мөн эмчилгээний нэлээд илэрхий үр бүтэмжтэй байна” гэжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.