Улс төр


Д.Цогтбаатар: Урд хөршөөс 336 иргэнээ авч ирэхээр ажиллаж байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Засгийн газраас коронавирусын халдвар гарсан урд хөршид туслах аяныг эхлүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус улсад байгаа иргэдийн талаар тайлбар өгөв. Тэрээр Одоогоор манай улсын 336 иргэн хятадад байна. Тэдгээр иргэдээ буцаан авчирна гэдэг чиглэлээр ажиллаж байгаа. Өмнө нь хилээр нэвтрэх журамд зохицуулалт хийж ажиллахдаа хугацаа өгч, иргэдээ татаж авсан. Иргэдэд эх орондоо ирэх хугацаа өгсөн ч цаана нь тодорхой тооны монгол иргэд үлдсэн гэв. Мөн хил хааснаас хойш 106 монгол иргэн орж ирсэн. БНХАУ-ын хэд хэдэн хотод манай иргэд байгаа. Тодруулбал, Шанхайн тойрогт 180, Бээжинд 56, Эрээнд 100, Хөт хот дахь иргэдийн тоо одоогоор тодорхойгүй байна. Бүх улс орнууд хятадаас иргэдээ татаж авч байгаа гэсэн байна.


Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл


Усны газар байгуулав
Усны газар байгуулав
13 цаг, 16 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.