Нийгэм


Монгол улс руу зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 08.10 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ “коронавирус”-ний халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 75528-д хүрээд байна. Биеийн байдал хүнд 11741, нас барсан 1870, бүрэн эдгэсэн 12561, сэжигтэй тохиолдол 6242 байна. БНХАУ-ын Хонконг 60, Макао 10, Тайвань 20, нийт 90 тохиолдол байна. Халдвар авсан байж болзошгүй 560,901 хүн ажиглалтанд байсан бөгөөд 419,349 иргэн халвдаргүй болох нь тогтоогдож, 141,552 хүн эмнэлэгийн хяналтанд байна. Дэлхийн хэмжээнд нийт 73328 тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 12677, нас барсан 1873 хүн байна.

Япон Улсад 2 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн байдлаар халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 66-д хүрээд байгаа бол “Diamond Princess” Хөлөг онгоцонд халдвар авсан тохиолдол 454-д хүрээд байна.

Шинэ төрлийн коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын нислэгийн компаниуд БНХАУ руу үйлдэх нислэгээ цуцлах, тоог нь цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

1. АНУ-ын United Airlines компани 2 сарын 6-наас 3 сарын 28-ныг хүртэл Бээжин, Шанхай, Чэнду, Хонг Конгийн чиглэлийн бүх нислэгээ, American Airlines компани 1 сарын 31-нээс 3 сарын 28-ныг хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ, Delta Airlines компани 2 сарын 6-наас 4 сарын 30 хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ тус тус түр зогсоогоод байна. Иймээс Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд БНСУ-ын Сөүл хотын Инчеон, Японы Токио хотын Нарита, ОХУ-ын Москва хотын Шереметьево, ХБНГУ-ын Берлин хотын Тегель, БНТУ-ын Истанбул хотын Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна.

2. Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани 3 дугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 2 сарын 6, 13-нд Бээжингийн чиглэлд, 2 сарын 10, 15-нд Хонгконгийн чиглэлд тус тус нислэг үйлдэх бөгөөд Бээжин, Хонг Конгийн чиглэлийн бусад бүх нислэгээ цуцлаад байна.

3. Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн 2 дугаар сарын 23, 3 дугаар сарын 1, 8, 15, 22-ны бүх Ням гаригийн нислэгээ цуцлаад байна.

4. ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд 1 сарын 31-нээс 3 сарын 31-нийг хүртэл хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолно уу.

5. Коронавирусний тархалтын байдлаас хамааран олон улсын нисэх онгоцны буудлууд нислэгийн хуваарь, нисэх/буух терминал, онгоцонд суух гарцыг тухай бүр өөрчлөн зохицуулалт хийж байгаа тул иргэн Та аялалд гарахаасаа өмнө нислэгийн мэдээллээ сайтар шалгана уу.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.