Сонголт


Т.Гантогтох: Гол нэрийн бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй

3 өдөр, 18 цаг TIMES.MN

Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд тархаад буй шинэ коронавирусийн талаарх нөхцөл байдал болон манай улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх ээлжит мэдээллийг хийлээ.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй. Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас өндөг, шувууны мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтэд түр хязгаарлалт хийгээд байна. 

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй. Харин иргэддээ хандан хэлэхэд, та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна" хэмээв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.