Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 10 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 10 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 10 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 5 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 7 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 8 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 8 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 9 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 9 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 9 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 9 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 10 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 11 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 5 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 6 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 8 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 9 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 10 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 10 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 11 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 2 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 2 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 5 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 5 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 6 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 9 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 9 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 10 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
4 өдөр, 20 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 3 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 3 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 4 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 4 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 5 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 8 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 8 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 10 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 11 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 6 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 3 өдөр

ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 4

МОНГОЛЫН ХАМГИЙН ХОЙТ ЦЭГТ ХУУЧИЛСАН ҮДШИЙН ЯРИА

Манай орны хойд цэг бол яах аргагүй энэ бүс нутаг. Дархадын цэнхэр хотгор гэж алдаршсан байгалийн үзэсгэлэнт газар нь Ринченлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур сумын нутаг юм. Улаан-Уул сум нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 1000-аад км цаана  орших амар амгалан цогцолсон, агаар ус нь тэгширсэн, алжаал тайлах буйдхан төгөл мэт санагдав. Айлууд нь бүгд дүнзэн байшинтай. Гэртээ айл бараг харагдаагүй. Аргагүй л модтой газар нутагладаг болоод ч тэр үү  сууцнууд нь тохилог, цэмбэгэр, түлдэг түлш нь элбэг дэлбэг юм. Тайга руу зорьдог гадаад, дотоод жуулчид олшироод ч тэрүү дэн буудлууд   цөөнгүй.

Пүүжээ ахын захиалсан буудлын эзэн  найрсаг хүн байв. Төв газрын хүмүүс даарч бээрч мэднэ гээд галыг ёстой нэг өрдөх шиг болжээ. Үстэй дээлтэй  тавхан хором л  суухад  нурууны хөлс чийхрэх мэт санагдаад бушуухан шиг тайлав.

Манай аяллын багийн хамгийн яриасаг нь Тэбэ ах. Ийм цэнгэг агаартай, ийм үзэсгэлэнт байгальтай, ийм алиа хошин,  цэцэн цэлмэгээрээ   нэртэй  дархадууд дунд  ирснийх үдэш нь  хууч яриа өрнүүлцгээе гэв. Тосч авсан хүмүүс маань ч багаа зузаатгаад товлосон цагтаа ирцгээв. Тус сумын засаг дарга Н.Батбаяр хэмээх хөрслөг  бор залуу хамгийн түрүүнд  цан хүүрэг татуулсаар орж ирэв.  Ийм хүйтэнд алхаж ирсэн юмуу  гэж саваагүй  асуулт асуусандаа дараа нь ичих шиг болж билээ. Төсөв мөнгө хүрэлцэхгүй гээд алслагдсан энэ суманд машин тэрэг одоог болтол хуваарилаагүй юм  байна. Засаг даргын тамгын газар нь  хөл дүүжлэх унаагүй учир  хүний унаа тэрэг дайчлан албаны ажлаа амжуулдаг гэнэ. Дараагаар нь цэнхэр торгон гадартай үстэй дээлтэй,  нүүр дүүрэн инээд алдсан М. Батцогт гуай орж ирлээ. Араас нь хүрэн бор даавуун дээлтэй, өтгөн хар хөмсөгтэй, хижээл насны тохилог байрын эрхэм Д.Батбаяр гуай  нэгэн залуутай цугтаа орж ирснээр өрөө дүүрэв. Үүх түүх сонирхдог хоббитойгоороо  Тэбэ ах  цугласан хүмүүстэй хөөрөг зөрүүлж, Дархадын 13 их овоонд гарлаа, 13-ын тоо  ямар бэлгэдэлтэй юм бол оо гээд яриа өрнүүлэв. Ирсэн хүн болгон л өөр өөрөөр  хариулахыг бодоход дархадууд дунд олон янзын хууч домог  тархжээ. Угаасаа ч монголчууд нүүдэлчид байсан учир соёл,түүх,  уламжлал, зан заншил амнаас ам дамжин өвлөгдөж  ирсэн өвөрмөц онцлогтойгийн илрэл байх л даа. 13 отог байсан, тэдний  эв нэгдлийн бэлгэдэл, 13 тэнгэр шүтдэг гээд  янз бүрээр тайлбарлаж байв.




Анх Автай хааны хүү  Цэнгүн баатар дархадын 13 отогийн  бэлгэдэл болгож энэ овоог босгосон гэсэн домог яриа байдаг юм байна. 1980-аад оны сүүлээр социалист нийгэмд ийм овоо байж болохгүй гэж галдан  шатаасан ч дархадууд  тэр шөнөд л  нь буцааж босгожээ. Тэгэхээр л дархад зон олон юуг дээдэлж, юуг биширч, юунд  хүндэтгэлтэй ханддагийн нэг жишээ. Шашин шүтлэгт хатуу хяналттай цагийн цөвүүнд ч  энэ нутгийн хүмүүс бууж өгөөгүй, буулгавал буцаагаад босгоно, шатаавал дахиад босгоно, зөөвөл зөрүүлээд босгоно гэсэн бат итгэл үнэмшил нь тархи, зүрхэнд өнөд гагнагдсыг илтгэнэ. Тайгаа амьтай хэмээн сүсэглэдэг, тайгын эзэн байгаа гэдэгт итгэдэг хүмүүсээс итгэл үнэмшлийг салгаж дөнгөхгүй. Ийм л сэтгэлээр ханддаг учраас өдийг хүртэл алтаар хөлжигсдийг хөөж тууж, аглаг ой хөвч, усны их хагалбараа авч үлдсэн буй заа.

Үдшийн яриа хөврөх тусам улам сонирхол татна. Д.Батбаяр гуайн  углуургатай яриаг сонсч суухад ямар цээжтэй юм  бэ (ой тогтоолт сайтай) гэж гайхав. Угсаатны зүй судлаач С.Бадамхатангийн “Монгол Улсын угсаатны зүй” номын тэддүгээр хуудаст ингэж бичсэн гээд мөрүүдийг нь ишлэнэ. Тэрээр цааш үргэлжлүүлэн  “Манай суманд “Модны өвгөн” Цэрэнжамц гэж хүн байсан. Тэр хүнийг  амьд ахуй цагт  Монголын нэрт эрдэмтэн, угсаатны зүйч  С.  Бадамхатан агсан салдаггүй, олон жил дараалан ирж,   түүх, домог яриулж зурж, тэмдэглэж авсан “ гэв.

Нээрээ л нэрт эрдэмтэн 3 жил дархад, цаатангуудын дунд амьдарч, Хөвсгөлийн дархад ястан зохиол бичсэн нь түүхэнд мөрөө тод үлдээсэн шүү дээ.

Энэ нутгийнхан дунд С.Бадамхатан эрдэмтэн цуглуулж, бүрдүүлсэн материалынхаа  10 хүрэхгүй  хувийг л бичиж хэвлүүлсэн, цаана нь маш олон нандин нууцыг социалист нийгэмд мөрдлөг чанга, сэжиг их байсан учир ил гараагүй юм гэнэ лээ гэсэн дам яриа түгж, өдгөө яригдсаар л байдаг юм байна.

Бидний үдшийн яриа ид дундаа орж, бөө мөргөлийн сэдэв рүү халилаа. Угаасаа ч Ренчинлхүмбэ,Цагааннуур, Улаан уул, Баянзүрх сумдууд нь эртний бөө мөргөлөөр алдартай,   удган зайрангуудын домог, түүх их бий. Зах зухаас нь сонсоход итгэж үнэмшмээргүй, үлгэрийн мэт ээ.

Угсаатны зүйгээр хичээл заах түвшний олон ном судалсан  хичээл насны эр Д.Батбаяр гуай нэгэн түүх хуучлав. Түүний аавыг Даш гэдэг. Аав нь Улаан –Уул сумын Пунцаг гэдэг зад хийдэг хүнтэй Ханх сум хэрхэн орсноо ярьж байжээ. Тэр Пунцаг гэдэг хүн заа хоёулаа Ханх сум ортол сэрүүхэн давхинаа гэхэд аав нь анхандаа итгээгүй гэнэ. Гэтэл дөрөө харшуулан давхиад байхад нэг том бараан үүл огт салахгүй, нар тусахгүй байсаар Ханх оржээ. Дуртай цагтаа бороо оруулж, салхи шууруулдаг тэр хүнийг дархадууд тэнгэрийг захирдаг онцгой чадвартай гэж хүндэлдэг байжээ. Зад хийдэг байсан Пунцагаа гэдэг хүний хүү Санжаа гуай одоо Улаан-Уул суманд  амьдардаг аж.

Мөн  Чимгээ зайраныг  нөгөө алдарт угсаатны зүй судлаач С.Бадамхатан агсан бас л  дагаастай, гэрийнх нь гадаа нь тусдаа  гэр бариулж аваад өвөлждөг байсан гэнэ. Тэр зайран төвдөөр ч ном уншдаг, ан ч хийдэг, модоор ч урладаг уран гартай, нөгөө олны  хэлдэгээр  есөн эрдэм бүрэлдсэн хүн гээч байж.

Мөн Монголын  орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Б.Ринчен сэрүүн тунгалаг ахуйдаа дархадын хотгороор хөндлөн гулд явж, судалгаа хийж явсан түүхтэй аж. Монголын сорууд энэ тайгад олон нууц оршиж, эртний зан заншлын өв соёл тээж байгааг мэдээд л  хугацаанд үл баригдан олон сар, жилээр зорьж ирж амьдарч байсан буй заа.

Хүүхэн зайран гэдэг хүн насаараа телевизор үзэж чадалгүй байсаар тэнгэрт дэвшсэн тухай нутгийн хүмүүс хуучлав. Яагаад тэгсэн гэхээр телевизор асаахаар онгод  нь  ороод бөөлөөд эхэлдэг байжээ.

Сүүлдэж орж ирсэн залуу   Ч.Хүнбиш  ахмад хүмүүсийн хуучлах  түүхийг  чих тавин сонсч сууснаа  ярианд оролцов. Тэр залуу олон жил хөтөч хийж байгаа аж. Америк гэр бүл аутизмтэй хүүхдээ Тайгын бөө дээр авчирч эмчлүүлээд  өөрөө бие засдаг болж, бие нь сайжирсан  тухай кино хийж шуугиан тариад байсан даа.  Тэр бөө Костя гэдэг орос нэртэй ч  дархадууд Косто болгож дууддаг байсан гэнэ.

 Хөтөч залуу тэр гэр бүлийг хүүхдээ аваад тайгад анх бөө дээр очиход нь хөтөлгөө морьдоороо хүргэж өгчээ. Хүүхэд нь тасралтгүй уйлж, хад асга ихтэй газраар нэлээд ядарч хүрчээ. Гэтэл бөөлжүүлж, засал хийлгэснийхээ дараа тайгаас бууж ирэхдээ тэр хүүхэд огт уйлаагүйг хараад гайхснаа ярьж байлаа.

Хотод   ирээд л  үзэг цаас холбож суухад бэлэн цэцэн үгтэй, дуу шүлгэнд дуртай  М.Батцогт гуайн хэлсэн үг санаанд тод үлджээ. Тэрээр “одоо ч зөвхөн дархадын хотгорт гэлтгүй  Монгол орон даяар олон бөө төрөх болжээ. Хуурамчаас нь жинхэнийг ялгахад нэг л арга бий. Бөөлж байхад нь хэнгэргийн дууг нь сонс. Тэр аялгуу чамд тайвшрал өгч,  сэргэх эсвэл уйлмаар санагдаж, хөгжимлэг эгшиг нь эрхгүй татаж байвал л  тэр жинхэнэ онгод” гэж хуучилж байсан юм. Энэ баялаг түүхтэй хүний тухай дараагийн цувралдаа илүү тодотгож бичих учир үл азнав. 

13 -ын тооны бэлгэдлээр эхэлсэн бидний буу халалт бөө мөргөлийн сэдвээр үргэлжилж, сүүл рүүгээ уул, усны домог түүх руу хальтрав. Дархадууд нар давснаас хойш голоос ус авдаггүй гэнэ. Хэрвээ зайлшгүй шаардлага гарвал эхнэр төрөх  болчихлоо гэж хэлэх домтой. Учир нь шөнө ус орчны муу энергийг сорж, өглөө болохоос өмнө ариусгадаг гэж үздэг юм байна.

Нутгийн хүмүүсийн сонирхолтой ярианд шимтээд хэдэн цаг өнгөрснийг ч анхаарсангүй. Биеийн чилээгээ гаргаж, агаар амьсгалахаар гадагшаа гарлаа. Шинийн 15 –ны  саран мэлтийн угтав. Өдөр мэт саруулхан санагдаж, гадаа удаан зогсоод ширтээд баймаар байлаа. Ийм өдөр сарнаас цацрах энерги, арга билгийн харьцаа тэнцдэг гэж монголчуудын ярьдаг. Тиймээс Дархадын цэнхэр хотгорт хөл тавьсан өдөр тэргэл саран угтан мишээсэнд  учиргүй бэлгэшээв. Сарны туяарах гэрлийг харж, сэтгэлээ баясгачихаад дотогш орлоо.

Тэмдэглэл хөтөлсөн Допа

Үргэлжлэл бий....

Сэтгэгдэл