2020,2-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Энтертаймент


Томскийн мисс таксины жолоочийг зоджээ

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Оросын Томскийн мисс болж байсан бүсгүй Яна Даньковагийн Москвагийн таксинд бүдүүлэг авирлаж байгаа бичлэг цацагджээ. Фитнес дасгалжуулагч бүсгүй таксины жолоочид уурлан, хашхирч, бүдүүлэг авирласан байна.


Очих ёстой газар нь хүргэж өгсөнгүй гэж бухимдсан бүсгүй таксины жолоочийг цохиж, доромжилсон үгээр дайрахад нь жолооч бичлэг хийж авчээ.

Мисс бүсгүй уг үйлдлээ “Би фитнес дасгалжуулагч. Хүмүүсийг хүлээлгэх ёсгүй тул би ажилдаа яарч, хоцрохгүйн тулд такси дуудсан” гэжээ. Тэрбээр мөн таксины жолооч хурдан явж болохоор байхад тэгээгүй, өөр такси дуудах гэтэл захиалгаа цуцлахгүй гэж түүний өөдөөс ч мөн бүдүүлэг авирласан гэж “Инстаграм”-аараа дамжуулан мэдэгдсэн байв.

Томскийн 2013 оны мисс Яна жолооч түүнийг бухимдуулж, доромжилж, бүсгүй уйлахад жолооч инээсээр байсан гэжээ. Мөн уг бичлэг цацагдсаны дараа мисс бүсгүйн амьдрал аймшиг болон хувирсан аж. Сэтгүүлч нар түүний ойр дотнынхныг дагах болж, Янагийн үйлдлийн тухай яриа авахаар тайван байлгахаа больжээ.




Холбоотой мэдээлэл


Tenger Bella beauty
Tenger Bella beauty
1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.