2020,2-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Улс төр


Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын гомдлоор УИХ-ын гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл төрийн тэргүүнийг  гүтгэсэн гэх хэрэгт холбгдох хэргийн шүүх хурал  өнөөдөр  9 цагт эхэлсэн.

Түүний өмгөөлөгч Б.Мэргэн мэдээлэл өгөхдөө “Энэ хэргийг шийдвэрлэхдээ Э.Бат-Үүл даргаас цагдаагийн байгууллага ямар нэгэн байдлаар мэдүүлэг аваагүй. Харин Ерөнхийлөгчийг гүтгэсэн гэх хэрэгт холбогдож, цагдаагийн мэдүүлгийг хуулбарлаж, хууль бусаар мэдүүлэг өгсөн мэтээр хавсаргаж хийсэн зөрчил гаргасан” гэжээ.


Хотын дарга асан Э.Бат-Үүл нь “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” нэртэй бичвэрээ baabar.mn сайтад өнгөрсөн оны зургадугаар сард нийтлүүлсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүнийг төрийн тэргүүнийг гүтгэсэн хэмээн цагдаад өгсөн.

Уг гомдлын дагуу хотын дарга асан Э.Бат-Үүлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгосон юм. Тэрбээр уг торгуулийн арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар өчигдөр шүүх хурал товлогдсон боловч хоёр цаг хүлээлгэсний дараа шүүгчийн бие муудсан гэх  үндэслэлээр хурлыг хойшлуулаад байсан юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.