2020,2-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Улс төр


С.Эрдэнийг огцрохыг шаардлаа

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс өнөөдөр /2019.11.25/ удаа дараа улс төрийн алдаатай шийдвэр гаргаж гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдсан хэмээн АН-ын дарга С.Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан мэдэгдэл хийлээ.


“Шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс С.Эрдэнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө өөрийн хүсэлтээр АН-ын даргын албан тушаалаас огцрохыг шаардсан юм. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий гишүүд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, шударга ёсыг эрхэмлэсэн бүлэглэл бус ард иргэддээ үйлчилдэг жинхэнэ АН-ыг шинээр байгуулахаа мэдэгдлээ.

АН-ын дарга С.Эрдэнийг дараах 4 үндэслэлээр огцрохыг шаардаж байгаа аж:

  1. С.Эрдэнэ нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ хэрэгжүүлж чадаагүй.
  2. УИХ-ын зарим гишүүдийг бүлэглэлийнхээ эрх ашигт үйлчилсэнгүй гэх шалтгаанаар намаас хөөж АН-ыг хоёр нам болгон хуваасан.
  3. Капитал банк, нийгмийн даатгалын хэрэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газар, хүүхдийн Найрамдал зуслангийн газрыг шамшигдуулсан зэрэг олон гэмт хэрэгтэй холбогдож, АН-ын нэр хүнд улам унагасан.
  4. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан МАН-ын 60 тэрбумын хэргийн бохир схемийг АН-д хуулбарлан хэрэгжүүлэхээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг 100 сая төгрөг төлөхийг шаардсан. Энэ нь АН МАНАН-гийн сүүлчийн хорогдох байр болгосны илрэл болсон хэмээлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.