2020,2-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Эрээн хотоос эх орондоо буцах хүсэлтэй 50 иргэнийг хилээр нэвтрүүлнэ

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

ДЭМБ-ын мэдээллээр өнгөрсөн 24 цагийн байдлаар Covid-19 вирусийн халдвар 3977, нас баралт 120, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 1194 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна.

 

Засгийн газрын хуралдаанаар улсын хилийг бүрэн хааж, өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор эх орондоо буцахаар галт тэрэгний билет захиалаад байсан 50 орчим иргэн хил дээр гацсан асуудал үүсчээ. Тэдгээр иргэнийг эх оронд нь авчрах ажлыг өнөөдөр явуулах аж.  

 

БНХАУ-аас ирэх Монгол иргэдийг хилээр нэвтэрсэн даруйд 14 хоног тусгаарлах арга хэмжээг авах бөгөөд Өнөөдрөөс Монгол Улсын хилээр орж ирж байгаа монгол иргэдийг 14 хоног тусгаарлана гэдгийг ХХЕГ-ын хилийн боомт аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга Ц.Мягмардорж хэллээ.

 Хил хаасантай холбогдуулан хүнсний хомсдол үүсэж болзошгүй гэх айдас иргэдийн дунд үүсээд байна. Тэгвэл "Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Бараа бүтээгдэхүүний импорт хэвийн үргэлжилнэ. Тодорхой хэмжээгээр БНХАУ-д шувууны өвчин гарсантай холбогдуулан тус голомтоос тахианы мах болон өндөг хүлээн авах импортыг зогсоох арга хэмжээг авсан байгаа. Одоогоор хүнсний хангамж тогтвортой байгаа. Зах худалдааны төв, дэлгүүрүүд хаагдахгүй. Мөн дотоодын хангамжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна" гэдгийг мэргэжилтэн хэллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.