2020,2-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Дэлхий


Коронавирусын халдвар авсан хэмээн цаазлуулжээ

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Хойд Солонгосын нэгэн албан тушаалтан Хятадаас буцаж ирэхдээ коронавирусын халдвар авсан байсан тул цаазын ял сонсжээ.


“Дон-а Илбо” мэдээллийн сайтад бичсэнээр уг албан тушаалтан нь Хятад руу ажил хэргийн шугамаар явсан бөгөөд эргэж ирэхдээ коронавирусын халдвар авсан болох нь шинжилгээний хариугаар ил болж тусгаарлагдаж байсан байна. Гэсэн ч тэрбээр энэхүү хорио цээрийг зөрчиж олон нийтийн халуун усны газар зэрэгт орсонд засгийн газраас хилэгнэн түүний цаазлах шийдвэр гаргасан гэжээ.  

Мөн өөр нэг эх сурвалжийн хэлснээр Хятадад зорчоод ирсэн бас нэгэн армийн өндөр албан тушаалтныг энэхүү асуудлаас болж халсан байна.

Хойд Солонгос нь коронавирусын халдвар анх Ухань хотод бүртгэгдмэгц Хятадтай хилээ шууд хаасан билээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.