Нийгэм


Амар мэндээ цахимаар эрж, гэр бүлээ хамгаалахыг уриалав

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд Сар шинийн баяр тохионо. Монголчууд бид жилд ганц тохиох энэ баярыг айл хотол, ах дүүгийндээ зочлон өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.

Гэвч энэ удаад Цагаан сараа зөвхөн гэр бүл дотроо цомхон тэмдэглэхийг эрүүл мэндийн ажилтнууд төдийгүй төр засгаас уриалж эхэллээ. Учир нь БНХАУ-ын бүх мужид шинэ коронавирусын халдвар хурдацтай тархсаар байна. Халдварын анхны тохиолдлыг 2019 оны арван хоёрдугаар сарын 12-нд БНХАУ-ын Хубэй мужид бүртгэснээс хойш хоёр сар өнгөрлөө. Энэ хугацаанд манай улсад 120 сэжигтэй тохиолдол илэрсэн ч одоогоор халдвар авсан иргэн байхгүй. Гэхдээ эдгээр иргэдийг давтан шинжилгээнд хамруулна гэж ЭМЯ мэдээлэв.

Халдварын эрсдэл өндөр хэвээр байгаа тул баярын өдрүүдэд гадагшаа гаралгүй, ах дүү найз нөхөдтэйгээ цахимаар болон утсаар амар мэндээ мэдэлцэж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг Монголбанк, Монголын банкны холбооноос уриалж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.