Газар дээрээс нь


Оюутолгой өнгөрсөн онд 141 мянган тонн баяжмал алт үйлдвэрлэжээ

5 сар, 4 долоо хоног TIMES.MN

Оюу толгой компани 2019 оны дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа.  2019 онд Оюу Толгой компанийн Монгол улсын эдийн засагт оруулах өгөөж нэмэгдэж, дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давжээ. Ил уурхайгаас олборлосон зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2018 онтой харьцуулахад найман хувиар буурчээ. 


“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид өнөөдөр үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, чадавхийг дэмжих чиглэлээр олон төрлийн ажил хийсээр ирлээ. Оюутолгойн уурхайн ажилчид ажлын хувцсаа Ханбогдоос,  ажлын бээлийгээ Даланзадгадаас, хамгаалатлын хувцсаа Улаанбаатараас нийлүүлж байна. Зэсийн баяжмалаа бид Өмнөговь аймгийн Манлай сумд үйлдвэрлэсэн уутанд ууталж, орон нутгийн компани тээвэрлэж буйг дуулгахад таатай байна. Оюутолгой компани хүний нөөцийг сайн бүрдүүлж ирсэн. 2019 онд бид уурхайн үйлдвэрлэлийн барилгын ажлыг дуусгасан амжилттай энэ оныг үдэж байна" хэмээв. 


Онцлох мэдээ: 


- Оюутолгой өнгөрсөн онд 135 мянган тонн баяжмал зэс, 141 мянган тонн баяжмал алт үйлдвэрлэжээ

- 2019 онд 321 сая ам.долларыг татварт төлж, 431 сая ам.долларыг үндэсний ханган нийлүүлэлтэд зарцуулжээ

- Баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 146,346 тонн хүрч 2019 оны төлөвлөгөөгөө биелүүлсэн байна

-241,840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж 2019 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

- Гүний уурхайн Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан байна

- Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн шинэ амжилт тогтоожээ







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 4 долоо хоног []


141000 тонн баяжмал алт гэж юугаа солиороод байгаа юм бэ. Тийм их алт хаана ч байхгүй. Хүний хэлсэн үгийг зөв дамжуулдаг баймаар байна. Ажлаа танилцуулж байгаа хүмүүс ийм тоо хэлээгүй байлгүй. Наад тоонуудаа шалга даа. Эрүүл ухаанд багтахааргүй тоо байна.