Шар


Брэд Питт туслах дүрийн шилдэг жүжигчнээр Оскарын шагнал хүртлээ

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Холливүүдийн алдарт жүжигчин Брэд Питт найруулагч Квентин Тарантиногийн бүтээл болох “Once Upon a Time in Hollywood” киногоороо “Туслах дүрийн шилдэг жүжигчин” шагнал хүртлээ.

Энэ нь түүний жүжигчний хувиар хүртэж буй анхны Оскар бөгөөд өмнө нь “12 Years a Slave” киногоороо шилдэг продюсерийн шагнал хүртэж байжээ.

Энэхүү төрөлд:

  • Том Хэнкс ("A Beautiful Day in the Neighborhood ")
  • Аль Пачино ("The Irishman")
  • Жо Пеши ("The Irishman")
  • Энтони Хопкинс ("The Two Popes") зэрэг алдартнууд нэр дэвшсэн юм.


АНУ-ын Лос-Анжелес хотын хотноо зохион байгуулж буй Оскарын наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжилж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.