Спорт


Н.Төгсцогт анхны ялагдлаа хүлээлээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Гавьяат тамирчин, олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан өнөөдөр /02.09/ АНУ-ын Пенсильвания мужийн Аллентаун хотын “PPL Center” спортын ордонд  боллоо.  Н.Төгсцогт 12 дахь тулаанаа WBC холбооны 57 кг жингийн аварга Гари Расселл Жр-тай тулаанаа хийж ялагдал хүлээлээ.

Түүний өрсөлдөгч  Гэри Рассель тулааны өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр “ Дэлхийн түүхэнд монголчууд тулаанч дайчин хүмүүс гэгддэг. Тэд олон улс орон, ард түмнийг ялан дийлж эзэлж байсан түүх бий. Харин энэ түрэмгийлэл миний өвөг дээдэстэй тулалдах хүртэл үргэлжилсэн юм. Монголчууд 1260 оны үед Египет руу довтолсон. Тэд миний өвөг дээдэстэй тулалдсан. Та бүхэн Чингис хааны тухай сонссон байх. Өвөг дээдэс маань Чингис хаантай тулгаран байлдаж, түүнийг ялсан, монголчууд барууны соёл иргэншлийг эзлэх гэж байсныг өвөг дээдэс маань зогсоож чадсан. Яг ийм тулаан бямба гарагийн орой дахин давтагдах болно” хэмээн ярьсан байдаг.

Тэрээр Вашигтонд төрсөн  Египет гаралтай бөгөөд тэр жилийн 6-7 тулаан хийж, маш хурдан хугацаанд нэр хүнд, карьераа өсгөж чадсан гэдгээрээ онцлогтой билээ.



Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.