Спорт


"Орос танк" инстаграмд сая дагагчтай

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

“Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга “Орос танк” хочит Абдулрашид Садулаев инстаграмд нэг сая дагагчтай анхны бөх болжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өөрийн хуудаст цахим сүлжээний хэрэглэгчидэд хандан түүнийг дагах уриалгыг гаргажээ. Энэхүү уриалгыг дагестанчууд хайртай бөхөө олон мянгаараа дэмжин инстаграмыг нь саяд хүргэхэд чухал нөлөө үзүүлжээ. Садулаеваас өмнө чөлөөт бөхийн тамирчдаас хамгийн олон дагагчтай бөх нь “Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз байсан. Түүнийг 609 мянган хүн дагадаг аж.

ИНСТАГРАМД ХАМГИЙН ОЛОН ДАГАГЧТАЙ 10 БӨХ
1. Абдулрашид Садулаев (ОХУ) - @sadulaev_abdulrashid, нэг сая
2. Жордан Барроуз (АНУ) - @alliseeisgold, 609 мянга
3. Хассан Яздани (Иран) - @hasan_yazdani73, 459 мянга
4. Кайл Снайдер (АНУ) - @snyderman45, 280 мянга
5. Мурад Нухкадиев (ОХУ) - @murad_nukhkadiev, 259 мянга
6. Адам Батыров (Бахрейн) - @batirov_adam, 251 мянга
7. Дэвид Тейлор (АНУ) - @magicman_psu, 233 мянга
8. Кайл Дейк (АНУ) - @kyledake444, 197 мянга
9. Франк Чамизо (Итали) - @frankchamizo92, 166 мянга
10. Бажранг Пуния (Энэтхэг) - @bajrangpunia60, 141 мянга




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.