Сонголт


ЭМЯ: Өвөрхангайд коронавирусийн сэжигтэй нэг иргэнийг тусгаарлалаа

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Шинэ коронавирусийн халдвараас сэргийльe!!!

Өнөөдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Шинэкоронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлажээ. Уг хүн 1 дүгээр сарын 30 нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын- Үүд боомтоор дайрч ирсэн байна.


Өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн өгүүлэмжтэй. Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, биеийн халуун 38.5 хэм, толгой өвдөх, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, булчингаар өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна.


Нэг дор олноороо цуглахгүй байхыг анхааруулъя!!




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.