Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэн Т.Даргерын …
1 цаг, 40 минут
Орон нутгийн иргэдэд ипотекийн зээл олгох долоон банк
1 цаг, 43 минут
Гишүүд саналаа "зарж", УИХ-ын даргын “амлалт”-ыг унагах уу?!
1 цаг, 46 минут
Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 85-90 хувь нь тарг…
18 цаг, 9 минут
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Аж…
18 цаг, 28 минут
Д.Мөнх-Эрдэнийг ирэх сарын 4 хүртэл хорих шийдвэр гарчээ
20 цаг, 16 минут
Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн хөдөлгөөн…
20 цаг, 40 минут
Байнгын хороо: Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдө…
22 цаг, 22 минут
ГЕГ: Замын-Үүд боомтын ачаа тээврийн терминалийн ажил долоо…
22 цаг, 43 минут
Д.Сумъяабазар: Стандартын шаардлага хангахгүй байгаа 116 ба…
23 цаг, 49 минут
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томило…
1 өдөр, 1 цаг
Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохио…
1 өдөр, 1 цаг
Зуны цагийн хуваарьт шилжих талаар яамдаас санал авч байна
1 өдөр, 1 цаг
Өсвөр насныхан өөрсдийгөө яаж хамгаалахаа мэддэггүй
1 өдөр, 2 цаг
Ард иргэдээ шүүдэг хаад ноёдтой боллоо!
1 өдөр, 17 цаг
ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна
1 өдөр, 18 цаг
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гарг…
1 өдөр, 18 цаг
"Годон гутал лизингээр зарна" хэмээн иргэдээс ₮28 саяыг зал…
1 өдөр, 19 цаг
Хөгжлийн банкны хянан шалгах Түр хорооны тайлан, дүгнэлтэд …
1 өдөр, 20 цаг
Д.Амарбаясгалан: Төрийн албанд хууль зөрчиж томилогдсон 800…
1 өдөр, 21 цаг
БНХАУ руу шууд нислэгээр зорчиход ПСР шинжилгээ шаардахгүй
1 өдөр, 21 цаг
Арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт Эко парк руу нүүлгэн шилжү…
1 өдөр, 22 цаг
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана
1 өдөр, 22 цаг
Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын үндэсний чуулган …
1 өдөр, 23 цаг
ГССҮТ: Гурван настай хүү ухаан ороогүй, эмчилгээ үргэлжилж …
1 өдөр, 23 цаг
“...ШӨХТГ судалгаагүй, ёс зүйгүй, ноцтой үйлдлээ зогсооно у…
1 өдөр, 23 цаг
Л.Энх-Амгалан: Эцэг эхийн хурал гэдэг нэршлээс ч татгалзах …
4 өдөр, 18 цаг
УИХ-ын дарга Г.Занданшатар цаашид Хууль тогтоомжийн тухай х…
4 өдөр, 19 цаг
БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн медаль гардуу…
4 өдөр, 21 цаг
Дэлхийн усны өдрийг "Өөрчлөлтийг хурдасгая" уриан дор тэмдэ…
4 өдөр, 21 цаг
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авав
4 өдөр, 22 цаг
Б.Энхбаяр: Б.Жаргалсайхан гуай та, төрийн хайр хишгийг сайн…
4 өдөр, 22 цаг
Алга болсон 19 настай охиныг хөнөөж, цогцсыг нь нуусан байж…
4 өдөр, 22 цаг
Хөвсгөл аймаг Мөсний баярт 73 сая төгрөг зарцуулжээ
4 өдөр, 22 цаг
Г. Занданшатар: Ёс зүйтэй төрийн албан хаагч бол авлигагүй …
4 өдөр, 22 цаг
Нэг нь нөгөөхөөсөө “...Нүүрсний хэргийг чинь аргалж өгье” г…
4 өдөр, 22 цаг
Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимж…
6 өдөр, 19 цаг
Нөөцийн махыг 431 цэгээр худалдаж эхэллээ
6 өдөр, 19 цаг
Хуурамч визтэй Филиппин улсын иргэдийг албадан гаргалаа
6 өдөр, 21 цаг
Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргалаа
6 өдөр, 23 цаг
Танилц: Ипотекийн гурван хувийн хүүтэй зээлийн шалгуур
6 өдөр, 23 цаг
Г.Занданшатар: Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих болом…
6 өдөр, 23 цаг
Монгол улсаас БНХАУ руу зорчих иргэдийг өнөөдрөөс эхлэн түр…
1 долоо хоног
Бамбайн иод шингээлт тодорхойлох оношилгооны 70 хувийг ЭМД-…
1 долоо хоног
Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ сугалуулах уу, суулгаад…
1 долоо хоног
Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр …
1 долоо хоног
Олон улсын таеквон-догийн Монголын холбооны Ерөнхийлөгчөөр …
1 долоо хоног
О.Мөнхжинг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо
1 долоо хоног, 1 өдөр
Г.Занданшатар: Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх бо…
1 долоо хоног, 1 өдөр

ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 3

ДАРХАДЫН 13 ИХ ОВОО

Тоомын давааг торойтол даваад хэсэгхэн уруудахад л Өлийн даваа өнгийж угтах нь тэр. Дархад зоны дуу, шүлгэнд шигтгэгдсэн, дурдатгал түүхэнд мөнхөрсөн хоёр их даваа хоорондоо холгүйхэн биеэ биенээ харуулдан мөрлөсөн мэт дүнхийх нь сүрлэг агаад эрхэмсэг юм. Давааны цаана даваа гэдэг нь энэ. Тоомын даваа харахад намдуухан юм шиг санагдавч туулж гатлахад урт, тун чиг зугуухан өгсүүлэх юм билээ. Тийм болохоор л нутгийн хүмүүс нарны голтойд давчихвал гэж яаравчилдгийн учиг буй. Бас дархад зон олон энэхүү нарийн жимээр өгсүүлж явахдаа “Тоомын халзан даваагаар, Торох л үгүй давна даа, Торомгор дархад бүсгүйдээ, Саатах л үгүй очино доо...” гэж дуулж ирсэн байх даа хэмээх бодол зурсхийнэ.

Ийнхүү Тоомын давааг давж Өлийн Халзан даваа өөд өгслөө. За нөгөө алдарт Дархадын хотгор руу өнгийж байна даа” гэж Пүүжээ ахыг хэлэхэд тэртээгээс тэмүүлж ирсэн газар маань юм шүү хэмээн өөртөө шивнэв. Өлийн халзан давааг өнгийхөд л Дархадын цэнхэр хотгор дэлгэж барьсан цагаан хадаг мэт цавцайн цэлийн угтаж нөмөрлөн тослоо. Орой дээрээс нь орчныг тольдоход цагаан өнгө нэлэнхүйдээ сүлж, нарны туяа цасан дээр бууж гялтагнаж харагдана. Нар ээгээд нэн таатай. Биднийг тайгыг зорьсон өдрүүдэд тэнгэр ивээсэн үү эсвэл дулаахан зурвас үе таарсан уу ямартай ч хасах 40, 50 градус хүрч хүйтрээгүй, хаврын урин цаг шиг эерүү дулаахан байв. Агаарын тансагийг ярилтгүй. Алган дээрээ атгасан цасаа бөөрөнхийлөн хацартаа наалаа. Чамд цэвэр агаар шингээж хөлдөөгөөд хотынхонд аваачиж өгөх юм сан, тэгвэл олон уушиг баярлах байхдаа хэмээн саваагүй бодолд автсныг Тэбэ ах дуун эгшиг өргөж сарниав. Битүү цагаан цасан дунд залуухан модод ямар галбирлаг харагданам гээч. Яг л хуримын цагаан даашинзаа өмсөн догдлон зогсоо бүсгүй мэт ээ. Хажууд нь сагсайх бүдүүн мод сүр нэмнэ. Дээрээс нь цасны гялбаан улам тодотгож, тайгын гоо үзэсгэлэнг гайхуулнам. Алсад хараагаа бэлчээвэл сарьдаг уулсын оргилд мөнгөн сор гялтагнаж, хурц, шовх, гурвалжин оройнууд нь бууж тогтсон буданг хөөгөөд сүрлэг дүр төрхөө товойлгох мэт дүнхийнэ. Цасан шамрагатай, хасах 50 градус хүрсэн өдөр таарсан бол юун ингэж зогсох, хамар, хацар чинь хайрагдаад, бушуу түргэн бууж уруудая гэдэг юм хэмээн биднийг тоссон хүн тайлбар хийв. Нээрээ ч тийм байх даа. Холоос зорьж ирсэн бидний сэтгэлд гал, нүдэнд баясал нэмж, илч, дулаанаа илгээсэн тайгад талархан бэлэгшээгээд дуу аялсан Тэбэ ахын араас даган машиндаа суулаа. Та сая яагаад байсан бэ гэж сониучхран түүнээс асуулаа. “Ийм сайхан байгальд сэтгэл огшихгүй байхын аргагүй, арын хангайн хүү нь аглаг тайгадаа ая дууны эгшгээ өргөж мэхийлээ” хэмээн ам таглав.

Дархадын хотгор нь Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт орших томоохон хөндий бөгөөд байгалийн өвөрмөц содон цогцолбор бүхий нутаг юм. Энэ хөндийг Улаан тайга, Хорьдол Сарьдагийн нуруу, Баяны нуруу хэмээх сунжиж үргэлжилсэн уулс хүрээлнэ. Нарийвчилж зураглавал, хойд хэсгээр нь Тагна, Соёны өндөр уулс сүндэрлэнэ. Зүүн өмнөд хэсгээр нь Дэлгэрхан, Уран дөш, Жарын даваа гээд л барааг нь харахад л сүрдэм сүмбэр уулсын оргилууд чимнэ. Баруун талаар нь Ивэд, Хармай, Мунгараг голуудын сав бүхий Хан тайга, Хөх Тайга, Лам тайгын салбар уулс сүндэрлэнэ. Өмнөд хэсгээр бидний сая өгсч, уруудсан Өлийн халзан даваа, Тоомын даваанууд торойж харагддаг юм байна.

Тоон хэлээр тодотгож хэлбэл, энэхүү дархадын хотгор нь далайн түвшнээс дээш дунджаар 1600 м өргөгдсөн, 160 км орчим урт, 40 км орчим өргөнтэй байгаль экологийн өвөрмөц сонин зүй тогтол бүхий газар. Энэ нутгаар аялахад байгалийн төгс гоо үзэсгэлэн энд л хуран цогцолж, хүйн холбоотой жимээрээ хүн төрөлхтөнд хишгээ хайрлаж байдаг байх даа гэж эрхгүй бодогдуулна. Энэ хөндий л гэхэд их усны хагалбар аж. Монголын 36 томоохон голын бэлчир, 600 гаруй горхи, цөөрөм, булга рашааны ундарга оршдог юм байна. Шишгэд гол л гэхэд Енисэй мөрний эх нь. Энэ нь цаашаа урссаар Хойд мөсөн далайд цутгадаг гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладгаас харвал зөвхөн монголчууд төдийгүй энэ хөх гаригынхны хамгаалж байх онгон дагшин өлгий буй заа. Дархадын хотгорт Хөвсгөлийн их тайгын 70 хувь бий гэхээр ой хөвчийн гол цөм нь гэсэн үг. Ийм л өвөрмөц нутаг учраас Монголд төдийгүй дэлхийд ховордсон ургамал амьтны баялаг нөөц бий гэдэг. Дархадын хотгорын “Ээр хаш” хэмээх газарт хамгийн өндөр ургадаг шинэс бий гээд тоочоод байвал барамгүй.

Америкийн эрдэмтэд Дархадын хотгорыг судалж үзчихээд дуу алдаж “дэлхийн байгаль экологийн өв сан”-д бүртгүүлэх ёстой шүү гэж аминчлан захьсан гэж нутгийн байгаль хамгаалагч залуу хуучилж байв. Судлаач байтугай энгийн нэгэн аялагч би хүртэл байгалийн гоо сайхныг нь харан биширч, санаатай үйлийн олон хороос нүдний цөцгий мэт хамгаалах ёстой гэсэн гүн бат итгэл үнэмшил зүрхэндээ тээж үлдсэн.

Өлийн халзан давааны орой дээр гарахад Дархадын 13 овоо их овоо угтлаа. Дархад зон олон эрт дээр үеэс залбиран мөргөж, сүслэн дээдэлж ирсэн шүншигтэй дагшин газар. Энэхүү 13 овоо нь уул ус, лус савдагтайгаа эртнээс харилцан шүтэж ирсэн бөөгийн ёс заншилтай холбоотой бий болсон гэж үздэг. 13 овоо нь цаатан урц маягын хэлбэртэй. Бас зэрэгцээ босгосон чулуун хөшөө зэргээс Дархад түмний аж амьдрал, ёс заншил, соёлын нэгээхэн хэсгийг олж харж болох юм. Зорьж очсон болгон овоог тойрч мөргөнө. Олон мянганы тэртээгээс олон хүмүүний ерөөл, залбирал хурахын зэрэгцээ байгаль эхийн увидаслаг эрчим бөөгнөрсөн гэх бөлгөө. Хулгана, үхэр, бар, туулай ... гээд 12 жилийн бэлгэдлээр босгосон 12 овоонуудын тэг дунд нь Их овоо бий.


Дархадын 13 их овоог тойрч явахдаа нэгэн чулуун дээр сийлсэн үгс нүдэнд өртөж, тийшээ чиглэн алхлаа.

Тэрхүү бичээст “ Дархадын цэнхэр хотгор нь амьтдаар баян нутаг, дассан зон олон нь нүдээ баясгаж яваг. Агнаж устгах шуналын сэтгэлээр хандвал ариун дагшин байгаль хариу нэхэлтэйг сана. Хойч нь өвлөх баялгаа хамгаалж дээдлэхгүй юм бол Хорьдол сарьдагийн нуруундаа, Хөшөө нь ганцаардаж мэднэ ээ” тодоос тод бичжээ. Шунал тээж очвол шийтгэх шийтгэл бий шүү гэж сануулж байгаа шившлэг юм байхдаа гэж хажууд яваа нэгэнтээ аминчлан хэлж орхив. Гэтэл дэргэд минь ирж зогссон хөдсөн дээлтэй хөрслөг царайтай өвөө “ Атгаг санаа агуулахгүй бол алгаа тосон угтдаг хангай даа “ гэж дүлий хүнд ч сонсогдохоор чанга хэлчихээд цаашаа нуруугаа үүрээд алхчихав. Уг нь тэр өвөөг түрхэн ч гэсэн саатсан бол таван үг сольж, дархад зоны дунд ам дамжин түгсэн нэгэн түүхийг асуучихая гэж бодсон ч эргэж хараагүй юм.


Ийнхүү овоо дээр түр саатаж, Дархадын хотгорт сайхан аялах хүслээ шившээд , аяллаа үргэлжүүлэв. Нар жаргахаас өмнө Мунгушийн хавцал орохоор жолоо залсан боловч голын халиа (хүйтний улиралд булаг, гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр урссан ус) цааш гатлах боломжгүй болгов.

Тиймээс манай аяллын баг Улаан –Уул сумын төвд буудалд буудаллав.

Тэмдэглэл хөтөлсөн Допа
Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл