Шар


Жүжигчин А.Алтанхуяг ээждээ төрсөн өдрөөр нь байр бэлэглэжээ

2 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр олны танил болсон, жүжигчин А.Алтанхуяг төрсөн өдрөөр нь ээждээ байр бэлэглэжээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсандаа нийтлэхдээ “Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр. Миний хамгийн жаргалтай өдөр байлаа. Үр хүүхдийнхээ төлөө хэзээ ч хувирахгүй хайраар хайрладаг цорын ганц үнэнч хайр ээжээс л гардаг юм билээ. Олон жилийн турш таныг байртай болгондоо гэж бодож явсан юм шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе ээж ээ” хэмээсэн.

Мөн бичлэгтээ “Би жүжигчин Алтанхуяг байна. Ариунцэцэгийн Алтанхуяг гэж ээжээрээ овоглодог. Энэ байранд би анх гал голомтоо бадраасан. 21 аймгаар тоглолт хийн, үр шимийг нь амсан, байр авснаа үргэлж боддог. Гурван хүүхдээ ганцаараа өсгөх гэж зүтгэсэн ээжээрээ маш их бахархдаг. Өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн ээждээ гурван хүү нь маш их баярладаг. Таныхаа ачийг бүрэн хариулж чадахгүй ч төрсөн өдрийг нь тохиолдуулан энэ байрыг танд бэлэглэж байна” гэжээ.

Түүний ээж “Ийм сайхан хүүгээрээ бахархаж байна. Мөрөөдөл минь биеллээ” хэмээв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [59.153.112.116]


Сайн хүү. Сайхан мэдээ гэж үүнийг хэлдэг юм. Бүгдэд сайн сайхныг хүснэ.


Зочин    2 долоо хоног, 2 өдөр [203.169.50.253]


VСайн хүү байна. Монгол залуус маань ухаантай.


Зочин    2 долоо хоног, 3 өдөр [43.242.241.202]


ээжийгээ баярлуулдаг мундаг залуу бна баяр хүргэе ажилын амжилт хүсэе