Улс төр


Радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав

7 сар, 4 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрээр Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн ойг угтан радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил зэргийг харуулсан үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа. “Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх учиртай. Хүүхэд, залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээл туурвихыг Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    7 сар, 4 долоо хоног [119.40.103.37]


ЭНЭ ОЛОН СОЛОНГОС САВАНГИЙН ДУУРИУДЫГ БОЛИМООР ЮМ АА. ДАН ГЭР БҮЛИЙН ХЭРҮҮЛ МАРГААН. БАС ЭНЭ К-ПОП УРСГАЛ Ч ГЭХ ШИГ. ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЭМШИХ ШИНЖ РҮҮ ТАТАГДАХАД СЭТГЭХҮЙН БОЛООД БИЕИЙН АКСЕЛЕРЯЦИД НЬ НӨЛӨӨЛЖ БАЙНА ШҮҮ. БАГААСАА ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХҮҮХДҮҮД ИЙМ БАЛАЙ ЮМ ҮЗЭЭД ИРЭЭДҮЙН АМЬДРАЛАА, ӨӨРИЙГӨӨ ТИЙМ БОЛНО ГЭЖ ХАРЖ БАЙНА. ОДООГИЙН НЭГ ҮР ДҮН НЬ ЭНЭ ОСОРЖАМАА МЭТЭЭС ЭХЛЭЭД ЗӨНДӨӨ БИЙ БОЛНО..