Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэн Т.Даргерын …
20 минут
Орон нутгийн иргэдэд ипотекийн зээл олгох долоон банк
23 минут
Гишүүд саналаа "зарж", УИХ-ын даргын “амлалт”-ыг унагах уу?!
25 минут
Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 85-90 хувь нь тарг…
16 цаг, 49 минут
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Аж…
17 цаг, 8 минут
Д.Мөнх-Эрдэнийг ирэх сарын 4 хүртэл хорих шийдвэр гарчээ
18 цаг, 56 минут
Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн хөдөлгөөн…
19 цаг, 20 минут
Байнгын хороо: Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдө…
21 цаг, 2 минут
ГЕГ: Замын-Үүд боомтын ачаа тээврийн терминалийн ажил долоо…
21 цаг, 23 минут
Д.Сумъяабазар: Стандартын шаардлага хангахгүй байгаа 116 ба…
22 цаг, 29 минут
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томило…
23 цаг, 58 минут
Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохио…
1 өдөр
Зуны цагийн хуваарьт шилжих талаар яамдаас санал авч байна
1 өдөр
Өсвөр насныхан өөрсдийгөө яаж хамгаалахаа мэддэггүй
1 өдөр
Ард иргэдээ шүүдэг хаад ноёдтой боллоо!
1 өдөр, 16 цаг
ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна
1 өдөр, 17 цаг
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гарг…
1 өдөр, 17 цаг
"Годон гутал лизингээр зарна" хэмээн иргэдээс ₮28 саяыг зал…
1 өдөр, 17 цаг
Хөгжлийн банкны хянан шалгах Түр хорооны тайлан, дүгнэлтэд …
1 өдөр, 19 цаг
Д.Амарбаясгалан: Төрийн албанд хууль зөрчиж томилогдсон 800…
1 өдөр, 19 цаг
БНХАУ руу шууд нислэгээр зорчиход ПСР шинжилгээ шаардахгүй
1 өдөр, 20 цаг
Арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт Эко парк руу нүүлгэн шилжү…
1 өдөр, 21 цаг
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана
1 өдөр, 21 цаг
Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын үндэсний чуулган …
1 өдөр, 21 цаг
ГССҮТ: Гурван настай хүү ухаан ороогүй, эмчилгээ үргэлжилж …
1 өдөр, 21 цаг
“...ШӨХТГ судалгаагүй, ёс зүйгүй, ноцтой үйлдлээ зогсооно у…
1 өдөр, 21 цаг
Л.Энх-Амгалан: Эцэг эхийн хурал гэдэг нэршлээс ч татгалзах …
4 өдөр, 16 цаг
УИХ-ын дарга Г.Занданшатар цаашид Хууль тогтоомжийн тухай х…
4 өдөр, 18 цаг
БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн медаль гардуу…
4 өдөр, 19 цаг
Дэлхийн усны өдрийг "Өөрчлөлтийг хурдасгая" уриан дор тэмдэ…
4 өдөр, 19 цаг
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авав
4 өдөр, 20 цаг
Б.Энхбаяр: Б.Жаргалсайхан гуай та, төрийн хайр хишгийг сайн…
4 өдөр, 21 цаг
Алга болсон 19 настай охиныг хөнөөж, цогцсыг нь нуусан байж…
4 өдөр, 21 цаг
Хөвсгөл аймаг Мөсний баярт 73 сая төгрөг зарцуулжээ
4 өдөр, 21 цаг
Г. Занданшатар: Ёс зүйтэй төрийн албан хаагч бол авлигагүй …
4 өдөр, 21 цаг
Нэг нь нөгөөхөөсөө “...Нүүрсний хэргийг чинь аргалж өгье” г…
4 өдөр, 21 цаг
Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимж…
6 өдөр, 18 цаг
Нөөцийн махыг 431 цэгээр худалдаж эхэллээ
6 өдөр, 18 цаг
Хуурамч визтэй Филиппин улсын иргэдийг албадан гаргалаа
6 өдөр, 20 цаг
Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргалаа
6 өдөр, 21 цаг
Танилц: Ипотекийн гурван хувийн хүүтэй зээлийн шалгуур
6 өдөр, 21 цаг
Г.Занданшатар: Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих болом…
6 өдөр, 21 цаг
Монгол улсаас БНХАУ руу зорчих иргэдийг өнөөдрөөс эхлэн түр…
6 өдөр, 23 цаг
Бамбайн иод шингээлт тодорхойлох оношилгооны 70 хувийг ЭМД-…
6 өдөр, 23 цаг
Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ сугалуулах уу, суулгаад…
1 долоо хоног
Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр …
1 долоо хоног
Олон улсын таеквон-догийн Монголын холбооны Ерөнхийлөгчөөр …
1 долоо хоног
О.Мөнхжинг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо
1 долоо хоног, 1 өдөр
Г.Занданшатар: Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх бо…
1 долоо хоног, 1 өдөр

ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ цуврал 1


Үүр шөнийн заагаар...
2023.01. 04 –ны өдрийн 22 цагт

        Утас цангинав. Том өрөөндөө зөөлөвчтэй буйдангийн мухарт шигдээд “Charlie and the Chocolate Factory” тэврэн, үлгэрийн мэт үйлдвэрээр “аялж”, номын амтанд гүн автчихсан байсан даа ч тэрүү цочиж ухасхийв. Олон жилийн өмнөөс хамтарч ажиллаж ирсэн, төрснөөс минь өөрцгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг, үргэлж л өөдрөг зүйл ярьж эргэн тойрондоо эрч хүч, бүтээх эрчим бэлэглэдэг бас миний чин сэтгэлээсээ хүндэлдэг Тэбэ ах маань байлаа. “Танай нутгийн тайга руу маргааш өглөө үүр хаяарахаас өмнө аяллын жолоо зална, эгч нь (гэргийгээ хэлж байгаа юм) явахаар төлөвлөсөн ч хойшлуулшгүй ажил гараад хамт явахгүй нь. Шинэ он гараад удаагүй болохоор ажил бага байгаа биз дээ, агаар салхинд гарч, байгаль ээжээсээ энерги авахгүй юмуу гэхэд юу ч бэлдээгүй, ерөөсөө ч төлөвлөгөөгүй, санаанд ч буугаагүй гэнэтийн сайхан санал учир хэсэг хором дуугаа хурааж, бодолхийлэв. Яагаад ч юм тайга гэх тэр үг эрхгүй сэтгэл татна. Хөвсгөлд төрсөн хэдий ч тэр сайхан хангайн сүр жавхлан, гоо үзэсгэлэнг хүний амнаас сонсч байснаас өөрийн нүдээр харж байгаагүйгээ эргэцүүлэв. Тавхан хормын дараа хариу хэлье гээд утсаа тасаллаа. Хасах 50 хэм ч хүрдэг хөвчийн их ой руу явах гэж байж дулаан хувцас бий билүү, Баасан гарагт цаг зоосон онлайн хурлаа яах билээ гээд элдвийн зүйл тархинд зурсхийнэ. Гэвч явах хүсэл эрхгүй дийлж, ижийгийнхээ бэлдэж өгсөн цэнхэр ууттай хувцсыг оруулж ирэв. Бурхны оронд одоод дөрвөн жил гаруй хугацаа өнгөрөхөд авдранд хийж өгсөн хувцас хэрэглэлд салхи ч оруулаагүй, өмсч эдлээгүйгээ ч санав. “Хонины нэхийгээр дэгтий оёсон, гуталныхаа гадуур өмсөхөд даарна гэж л байхгүй, өмсөөд үз миний охин, дулаан хувцас хүнд илүүддэггүй юм” хэмээн ижий минь хэлэхэд “хотод амьдардаг надад хэрэг болохгүй дээ” гэж урмыг нь хугалж байсан тэр агшин дахин амилж гуниг төрөв. Гутлынхаа гадуур тэр дэгтийг өмсөхөд ижийгийн минь сүүний үнэр хамар цоргих шиг болж, сэтгэл нялхрав. Бушуухан шиг цамцныхаа ханцуйгаараа хацар даган урссан тэр бүлээн дуслыг шударчихаад хамрынхаа нусыг шор хийтэл татлаа. Ингээд л эргэлзээгээ таягдан хаяж сэтгэл шуударч, аялалд хамт гарья гэж Тэбэ ах луу утас цохив. Ижийгийн минь оёж өгсөн бор өнгийн торгон гадартай хурган дээлийг өмсч, шар дурдан бүсийг нь жимбийтэл татаж бүслээд, үнэгэн лоовууз духдуулав. Толинд харангаа “Заа ийм байхад даарна гэж байхгүй дээ” гээд өөртөө урам өгөн, байгаа хувцасаа баглаж боогоод, ойр зуурын зүйлс бэлдэн наагуур цаагуур холхих зуур л цагийн зүү хэдийнээ шөнө дунд өнгөрснийг зааж байв. “Хэсэг дуг хийе, жолооч 3 цаг гээд ирж авна” хэмээн бодож, орондоо шургасан ч нойр хулжжээ. Улаан тайга үнэртэй гэж таньдаг хүн маань ярьж байсан гээд элдэв зураглал бууна. Бодолдоо автаж, төсөөлөлдөө төөрсөн би чинь утсанд “гадаа чинь ирлээ, гараад ирээрэй” гэх жолооч Бааска ахын тушаалыг аваад бажгадав. Гүйсээр л цэнхэр ууттай багахан ачаагаа аваад машинд суулаа. Замаараа Улаан-Уул сумын унаган хүү Пүүжээ ахыг ажил дээрээс нь авав. Ингээд л Тэбэ ахынх руу давхилаа. Шөнийн 3 цаг л өнгөрч байгаа болохоор зам сэлүүхэн. Товлосон цагаасаа ч эрт оччихов. Бааска эгч угтаад ах нь удахгүй бууж ирнэ, аяга халуун цай уу, дулаан хувцсаа авсан уу, даарав гээд санаа тавина. Манай Допа зоригтой юмаа, хүйтэн гэж халшрахгүй хэмээн урам өгнө.

Тэбэ ахынх байнга л хөл хөдөлгөөнтэй, зочин ихтэй, хоол унд сайтай айл. “Нөхрийх нь нэрээр ороод, эхнэрийх нь аашаар үддэг” гэдэг. Ах, эгч хоёр маань хаа ч олондоо нэртэй, цайтай явдаг хүмүүс. Цагаан сар, шинэ жил, наадам гээд л эднийхээр бишгүй нэг зочилж явахдаа олон хүнд түүртэлгүй инээд алдан, хоол цайгаар элбэг дэлбэг дайлж байдгийг нь хараад суралцах хүсэл эрхгүй төрдөг юм. Хар багаасаа ханилан суусан ах, эгч хоёр бие биенээ гэх халуун сэтгэл хажуу ойрын хүнд ч анзаарагддаг даа.
Ингээд л төрсөн нутгийнхаа Тайгыг зорьсон аяллын баг маань бүрдэж, үүр шөнийн заагаар замд гарлаа.
Төрсөн нутаг руугаа явах бүрд яагаад ч юм өндөлзөөд байдаг ч нутгийн бараа бүртийх төдийд л тайвширдаг нь нэг л сонин. Салхи нь хүртэл хацар илбэхэн аргадаж, уулсын бараа нь хүртэл хэзээ ч нүүр бурууламгүй нөмөр нөөлөг мэт дүнхийж, өвс ургамал нь гишгэх төдийд хөлийн улнаас минь гижигдэх шиг тийм л дулаахан мэдрэмж төрүүлдэг болохоор л тэр буй заа.



Шөнө дугхийгээгүй хэдий ч огт нойрмоглосонгүй. Тэбэ ах үүх түүх хуучилна. Сүүлийн дөрвөн жил эрдэмтэн, археологич нартай баг болон буган хөшөө, хиргисүүр, түүхийн жим, үлэг гүрвэлийн эртний олдворын замаар аялал хийж явахад тохиолдсон адал явдлаасаа сонирхуулан ярина. “Монгол орон археологийн Баян бүрд шүү дээ” хэмээн уулга алдах зуур түүний утас нь дуугарав. Залуу археологич А.Эрдэнэ-Очир тохиролцсоныхоо дагуу найзуудтайгаа хамт тайга руу аялалд гарснаа дуулгаж, хамтдаа аяны дөрөө харшуулах болсныг мэдлээ. Тэбэ ах, энэ залуу археологич хоёр Монгол орныхоо түүхийн жимээр аялсаар “хуурай” ах дүүс болсон бололтой юм.

Үүр хаяарахуйд алсад сүндэрлэх уулсын орой ч бүрэнхий дундаас тодорч, цасан цагаан “хөнжлөө” нөмөрсөн хөндий цэлийж харагдах төдийд л хүмүүний сэтгэлд ч дагаад л гэгээ тусч буй мэтээ. Наран авхай хөөрхөд тэнгэрт торойх үүлгүй шахам цэлмэг байлаа. Үд дундад жирэлзэн хурдлах машины цонхоор гадаад орчныг ажиглаж явах зуур дүн өвөл солонго харсандаа олзуурхан “тэрийг хар даа, зургаан өнгөөр солонгорч байна” хэмээн дуу алдаад багийнхныгаа цочоочихов. Голдуу л бороо орсны дараа тэнгэрт туяарах гэрлийн тэрхүү хугаралыг харахаар хөл нүцгэн гарч “солонгоо солонгоо наашаа” хэмээн даган гүйдэг бага балчир цагийн маань дурсамж сэдрэв гэлтэй. Дөрвөн давхар хүрээтэй солонгоны туяа нь илүү тод, сүүлийн хоёр нь улам цайвар болж, бүдэгдүүхэн харагдана. Хажууд сууж яваа Пүүжээ ах хөөрсөн над руу нухацтай харснаа “нутаг сайхан хүлээж авахын дохио доо” хэмээн бэлгэшээв.

Үүр шөнийн заагаар хотоос гарч давхисан болохоор үд хэвийхээс өмнө Хөвсгөл аймгийн төв Мөрөнд ирэв. “Аялалд яарч, яаруу, давчуу хугацаанд амжуулах гэвэл амралт биш алжаал болно, аажуу тайвуухан явж, байгалийн сайхныг ажиглаж, харж мэдэрч, хүмүүстэй уулзаж, үүх түүх сонсч явбал ядрал биш ухаарал, тайвшрал өгдгийн” гэж Тэбэ ах хэлээд машинаасаа буулаа.

Тэмдэглэл хөтөлсөн Допа
Үргэлжлэл бий.........

Сэтгэгдэл