Улс төр


Ахмад настны тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянгад хүргэнэ

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахмад настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачиллаа. Монгол Улсад үйлчилж буй  нийгмийн хамгааллын бодлого шинэчлэгдэн өөрчлөгдөж  байгаа ч зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжгүй, амьдралын наад захын хэрэгцээг нь  хангахгүй хэвээр  байна. Тиймээс ч  Монгол Улсын нийгмийн хамгааллын бодлого тухайн зорилтот бүлэгтээ үр өгөөжтэй, хүртээмжтэй байх, цаашилбал дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх асуудлыг үргэлжлүүлэн УИХ-аас  батлан гаргах зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Хуулийн төсөл гурван заалттай бөгөөд бүрэн тэтгэвэр авагч өндөр настны  тэтгэвэр  500 мянгаас доош, хувь тэнцүүлсэн тэтгэвэр  авагчийн тэтгэвэр  420 мянгаас доош бол энэхүү хуулийн үйлчлэлд хамаарна. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн амжиргаа, амьдралын чанар сайжирч, тэтгэвэрээ олон сар, жилээр барьцаалан зээл авах нөхцөл буурна хэмээн үзэж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 5 өдөр [150.129.143.105]


эЭрдэнэ болон АН засгийн эрхийг барьж байхдаа тэтгэвэрээ нэмж 500,0 мянга болгохгүй яасан юм бэ???? Бүгдээрээ идэж дуусгаж баахан өртэй үлдээчихээд одоо яагаад эдийн засгийн эмзэг байдал дээр улс төр хийж сонгуулийн сурталчилгаа хийгээд хөгшидөөр тоглоод байна Эдийн засаг дахин сайжирч чадвал хөгшчүүл биднээс харамлахгүй ш дээ больж үз