Улс төр


Б.Жаргалсайхан: Баримтыг яллах, цагаадах хүрээнд цуглуулж байна

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Өчигдөр Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.  Эл асуудалтай холбогдуулан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас тодрууллаа. 


Тэрээр "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн хурлаар тодорхой мэдээллүүдийг задалсан. Гишүүний  задалсан мэдээллийн талаар мөрдөн байцаалт явж байгаа. Энэ талаар дахин мэдээлэл задрахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулсан. Дахин давтан нотлох баримт задлах хэмжээнд хүргэхгүйн тулд бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан гэж ойлгож болно.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Зөвхөн гэм буруутайг шүүх тогтоодог. Өнөөдөр баримтыг яллах, цагаадах хүрээнд цуглуулж байна.  Тиймээс ганцхан яллах талын нотлох баримт цуглаж байна гэж ойлгож болохгүй. Тухайн хүн өөрөө цагаадах нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй шүү дээ" гэв. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.