Нийгэм


ЭМЯ: Австралид очсон Монгол иргэн коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдсон

4 долоо хоног TIMES.MN

ЭМЯ-наас "2020 оны I сарын 19-ний өдөр Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй шинэ коронавирусын халдвар авсан гэсэн мэдээлэл авлаа. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан. Энэ сарын 25-нд шинэ коронавирус болох нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан" хэмээн мэдээлсэн. Тэгвэл Австралийн эрүүл мэндийн байгууллагаас 14:40 цагт манай холбогдох байгууллагатай холбогдсон байна. Монгол Улсын иргэн шинэ коронавирусын халдвараар халдварлаагүй, харин уг вирусаар халдварласан хүнтэй хамт нэг онгоцоор тус улсад очсон байна гэдгийг мэдэгджээ. Монгол Улсын иргэн шинэ коронавирусын халдвараар халдварласан гэдэг нь ташаа мэдээлэл байсан байна" гэлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.