Нийгэм


Хүчит шонхор төвөөс 32-ын тойрог хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ

4 долоо хоног TIMES.MN

Коронавирусын халдвараас сэргийлж байна хэмээн мах, гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний хүнсний зүйлсийг нөөцлөх гэсэн иргэд зах, худалдааны төвүүд орчмын замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлээд байгаа юм. Үүний улмаас Хүчит шонхор худалдааны төвөөс зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөө /Судалтын зам/ 32-ын тойрог хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсныг  Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Түүнчлэн  зах, худалдааны төвүүдийг хаах тухай шийдвэр гараагүй байхад худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэхгүй байхыг албаныхан хэлж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.