Улс төр


Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцэв.  Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд  Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн юм.

 

Харин Хуульзүйн байнгын хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Одоо уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, УИХ-аар шийдвэрлэх юм. УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудалд нэгдсэн байр суурьт хүрээгүй, дахин хуралдахаар товлоод байгаа билээ. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.