Газар дээрээс нь


Хаан галерейд "Далны симфони" уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Сийлбэрч Т.Баттогтохын  энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь Монголдоо анхдагч хэмээн тодотгож болохуйц 2 метр 45 сантиметр том хэмжээтэй “Далай” хэмээх өвөрмөц бүтээлээ үзэгч түмэндээ дэлгээд буй. Уг бүтээлээ “агуу эх” хийгээд “сүрлэг том” гэх давхар утгыг бэлгэдэж ийнхүү “Далай” хэмээн нэрийдсэн бөгөөд далны ясны онцлог хэлбэрийг тодорхой шингээн өгч, хуурай модоор сийлж хийсэн байна. Сийлбэрч “Далай” бүтээлийнхээ санааг далны ясны арван мянган нууц домгоос сэдэвлэсэн төдийгүй сүрлэг модон сийлбэртээ арван мянган гуулин товрууг шингээсэн нь хуяг дуулгат баатар мэт тодрон харагдах нь сүрлэг.


Тус үзэсгэлэн 2020 оны 1-р сарын 16-наас28-ны өдрийг дуустал ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд гарах тул та бүхнийг хүрэлцэн ирж үнэ төлбөргүй үзэж сонирхохыг урьж байна. ХААН галерей ажлын өдрүүдэд 10:00–19:00, амралтын өдрүүдэд 11:00–18:00 цагт нээлттэй ажиллана.



                                 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.