Сонголт


Б.Цогтбаатар: Манай улсын эрсдлийн зэрэг дундаас өндөрт шилжсэн

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 


Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар: 2020 оны нэгдүгээр сарын 27-ны 10.00 цагийн байдлаар ДЭМБ-ын мэдээлж буйгаар өвчилсөн хүний тоо 2796, нас барсан хүний тоо 80 -д хүрчээ. Үүнээс БНХАУ-д 2761 тохиолдол, хийлийн чанадад бусад орнуудад 35 тохиолдод бүртгэгдээд байна. Нас баралтуудын хувьд бүгд БНХАУ-д бүртгэгджээ. БНХАУ-ын эрүүл мэндийн яамны мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа бол бүрэн эдгэрсэн 49 хүн тохиолдол байна гэж мэдээллээ. Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Монгол улсад шинэ короновирусийн халдвар бүртгэгдээгүй. Шадар сайдын 8 дугаар журмын дагуу хийсэн үнэлгээгээр эрсдлийн зэрэг дундаас өндөрт шилжсэн байна. БНХАУ-ын 30 муж, Макоа, ХонКонг, Тайван, Сингапур, АНУ, Солонгос, Япон, Вьетнам, Франц, Канад, Австрали, Малайз гэсэн 14 оронд халдварын тохиолдол бүртгэгдсэн бол сэжигтэй гэж үзсэн 9 орон байна" гэв.


Коронавирусийн шинэ халдвараас хэрхэн хамгаалах вэ?

- Гараа сайн савандаж угаах

-Амны хаалт зүүж хэвших

-Онцын шаардлагагүй бол олон нийтийн газар явахгүй байхыг ДЭМБ-аас зөвлөж байна. 

Дэлгэрэнгүй удахгүй мэдээлнэ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.