Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэн Т.Даргерын …
1 цаг, 36 минут
Орон нутгийн иргэдэд ипотекийн зээл олгох долоон банк
1 цаг, 38 минут
Гишүүд саналаа "зарж", УИХ-ын даргын “амлалт”-ыг унагах уу?!
1 цаг, 41 минут
Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 85-90 хувь нь тарг…
18 цаг, 4 минут
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Аж…
18 цаг, 23 минут
Д.Мөнх-Эрдэнийг ирэх сарын 4 хүртэл хорих шийдвэр гарчээ
20 цаг, 11 минут
Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн хөдөлгөөн…
20 цаг, 35 минут
Байнгын хороо: Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдө…
22 цаг, 17 минут
ГЕГ: Замын-Үүд боомтын ачаа тээврийн терминалийн ажил долоо…
22 цаг, 38 минут
Д.Сумъяабазар: Стандартын шаардлага хангахгүй байгаа 116 ба…
23 цаг, 44 минут
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томило…
1 өдөр, 1 цаг
Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохио…
1 өдөр, 1 цаг
Зуны цагийн хуваарьт шилжих талаар яамдаас санал авч байна
1 өдөр, 1 цаг
Өсвөр насныхан өөрсдийгөө яаж хамгаалахаа мэддэггүй
1 өдөр, 1 цаг
Ард иргэдээ шүүдэг хаад ноёдтой боллоо!
1 өдөр, 17 цаг
ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна
1 өдөр, 18 цаг
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гарг…
1 өдөр, 18 цаг
"Годон гутал лизингээр зарна" хэмээн иргэдээс ₮28 саяыг зал…
1 өдөр, 18 цаг
Хөгжлийн банкны хянан шалгах Түр хорооны тайлан, дүгнэлтэд …
1 өдөр, 20 цаг
Д.Амарбаясгалан: Төрийн албанд хууль зөрчиж томилогдсон 800…
1 өдөр, 20 цаг
БНХАУ руу шууд нислэгээр зорчиход ПСР шинжилгээ шаардахгүй
1 өдөр, 21 цаг
Арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт Эко парк руу нүүлгэн шилжү…
1 өдөр, 22 цаг
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана
1 өдөр, 22 цаг
Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын үндэсний чуулган …
1 өдөр, 22 цаг
ГССҮТ: Гурван настай хүү ухаан ороогүй, эмчилгээ үргэлжилж …
1 өдөр, 22 цаг
“...ШӨХТГ судалгаагүй, ёс зүйгүй, ноцтой үйлдлээ зогсооно у…
1 өдөр, 22 цаг
Л.Энх-Амгалан: Эцэг эхийн хурал гэдэг нэршлээс ч татгалзах …
4 өдөр, 18 цаг
УИХ-ын дарга Г.Занданшатар цаашид Хууль тогтоомжийн тухай х…
4 өдөр, 19 цаг
БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн медаль гардуу…
4 өдөр, 21 цаг
Дэлхийн усны өдрийг "Өөрчлөлтийг хурдасгая" уриан дор тэмдэ…
4 өдөр, 21 цаг
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авав
4 өдөр, 22 цаг
Б.Энхбаяр: Б.Жаргалсайхан гуай та, төрийн хайр хишгийг сайн…
4 өдөр, 22 цаг
Алга болсон 19 настай охиныг хөнөөж, цогцсыг нь нуусан байж…
4 өдөр, 22 цаг
Хөвсгөл аймаг Мөсний баярт 73 сая төгрөг зарцуулжээ
4 өдөр, 22 цаг
Г. Занданшатар: Ёс зүйтэй төрийн албан хаагч бол авлигагүй …
4 өдөр, 22 цаг
Нэг нь нөгөөхөөсөө “...Нүүрсний хэргийг чинь аргалж өгье” г…
4 өдөр, 22 цаг
Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимж…
6 өдөр, 19 цаг
Нөөцийн махыг 431 цэгээр худалдаж эхэллээ
6 өдөр, 19 цаг
Хуурамч визтэй Филиппин улсын иргэдийг албадан гаргалаа
6 өдөр, 21 цаг
Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргалаа
6 өдөр, 23 цаг
Танилц: Ипотекийн гурван хувийн хүүтэй зээлийн шалгуур
6 өдөр, 23 цаг
Г.Занданшатар: Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих болом…
6 өдөр, 23 цаг
Монгол улсаас БНХАУ руу зорчих иргэдийг өнөөдрөөс эхлэн түр…
1 долоо хоног
Бамбайн иод шингээлт тодорхойлох оношилгооны 70 хувийг ЭМД-…
1 долоо хоног
Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ сугалуулах уу, суулгаад…
1 долоо хоног
Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр …
1 долоо хоног
Олон улсын таеквон-догийн Монголын холбооны Ерөнхийлөгчөөр …
1 долоо хоног
О.Мөнхжинг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо
1 долоо хоног, 1 өдөр
Г.Занданшатар: Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх бо…
1 долоо хоног, 1 өдөр

Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай агуулга огт байхгүй

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны үйл ажиллагаа маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан тус санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр (2023.01.25) хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, орлогч дарга, доктор Б.Отгонтөгс, гишүүн, доктор О.Мөнхсайхан, Үндэсний Статистикийн газрын Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд нар оролцлоо.

Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар хэвлэлийн бага хурлын эхэнд хийсэн мэдээлэлдээ, “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн дагуу хоёр үе шаттай явагдах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шат энэ сарын 30-ны дотор явагдаж дуусах бөгөөд зөвлөлдөх уулзалтын хэлбэрээр явагдах хоёр дахь үе шатны санал асуулга хоёрдугаар сарын 14-15-нд болно гэлээ. Тэрбээр, зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг боловсруулах чиг үүрэг хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөлд байгааг дурдаад, тус Зөвлөл Улсын Их Хурлын 80 дугаар тогтоолын дагуу нэгдүгээр сарын 04, 11-ний өдрүүдэд зохион байгуулсан “Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” сэдэвт үндэсний чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан болон олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагын төлөөллүүдээс ирүүлсэн нийт 1100 орчим саналыг харгалзан үзэж, нэгтгэн нягталж, олон удаа тал бүрээс нь хэлэлцсэний эцэст үндсэн 22 асуултыг боловсруулж Үндэсний статистикийн хороонд хүргүүлээд байгааг мэдээлэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Монгол Улсын Үндсэн хуулийг шинээр батлах, эс бөгөөс дахин нэмэлт өөрчлөлт оруулах асуудал Зөвлөлдөх санал асуулгын асуултанд хэрхэн туссаныг сонирхож байлаа. Үүнд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар, эрдэм шинжилгээний хурал болон үндэсний чуулга уулзалтын хүрээнд Үндсэн хуультай холбоотой асуудал гурван янзаар буюу 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг гүйцэт хэрэгжүүлэх, тодорхой нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд дахин оруулах, шинэ Үндсэн хууль батлах гэсэн хувилбаруудаар хөндөгдсөн байсан тул бид хэлэлцэж, асуудлын томъёоллыг олон талаар ярилцсаны эцэст “шинэчлэн найруулах” гэсэн агуулга бүхий нэг л асуулт орж байгаа гэсэн юм. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, доктор О.Мөнхсайхан, асуултуудын боловсруулахдаа бид Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль, холбгдох бусад хуулийн зохицуулалтын хүрээнд ажилласан хэмээгээд Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай асуудал огт байхгүйг онцлон дурдлаа.

Мөн сэтгүүлчид статистикийн мэдээлэл цуглуулах судалгааны санамсаргүй түүврийн аргачлал, эхний шатны санал асуулгад оролцуулах иргэдийн тоог 1570-аар тогтоосны шинжлэх ухааны үндэслэлийг сонирхож байв. Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар энэ талаарх мэдээлэлдээ, орчин үеийн статистик судалгаанд өргөн ашиглагдаж буй санамсаргүй түүврийн аргачлалыг Зөвлөлдөх санал асуулгад хэрэглэхээр Статистикийн Үндэсний хороо баталсан бөгөөд энэ аргачлалыг ашиглаж засаг захиргааны нэгжид суурилсан бүлэглэх аргаар сонгох 1570 хүн Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны нийт хүн ам, мөн хүн амын бүхий л бүлгийг төлөөлөх боломжтойг тайлбарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцас хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл