Нийгэм


ЭМЯ: Хил хаах асуудлыг манай улс дангаараа шийдэх боломжгүй

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Урд хөршид шинэ төрлийн корона вирус гарсан тул хилээ хаах тухай яригдаж байна.   Харин хил хаах, хөл хориог тогтоохыг ЭМЯ эсвэл аль нэг байгууллага дангаараа шийддэг зүйл биш гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.  ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл ”Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Түүнийг ДЭМБ-ын гишүүн 196 орон мөрддөг.  Хил хаахыг аль нэг байгууллага дангаараа шийддэггүй. Шаардлагатай тохиолдолд ДЭМБ харилцагч орнуудтайгаа ярилцаж шийднэ. Одоогоор Ухань хотыг хэсэгчилсэн тусгаарлалт тогтоосон. Бусад оронд энэ талаар зөвлөөгүй.  Энэ нь өвчний үе шатаас хамаарах тул нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дараа, дараагийн удаад ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна” гэлээ.

Мөн ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Женевт хуралдсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийн шуурхай хорооны байр суур, шийдвэрийг бид анхааралтай хүлээсэн. Тус хорооноос олон улсын түвшинд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсээгүй гэж дүгнэсэн. Тиймээс хил гааль, ямар нэг аялал жуулчлалд хорио тавихгүй. Мөн сургууль хаагдахгүй” хэмээв.


Эх сурвалж:www.polit.mn 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.