Улс төр


Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

10 сар TIMES.MN

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргана.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай саналыг нэгдүгээр сарын 16-нд УИХ-ын даргад хандан тавьсан юм. Хуульд зааснаар эл асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрээ гаргаж, чуулганаар хэлэлцүүлэх ёстой байсан ч хоёр гишүүн нь гадаадад томилолтоор ажиллаж байсан тул ирц бүрдсэний дараа хэлэлцэхээр хойшлуулсан юм.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг бол бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар багтдаг.




Холбоотой мэдээлэл