Сонголт


ХӨСҮТ: Нэг хүнийг тусгаарлан шинжилгээ авсан, хариу нь маргааш гарна

1 сар TIMES.MN

Бээжин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн галт тэргээр ирсэн зарим иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлаад байгаа. Тусгаарлагдсан хүмүүс коронавирусийн халдвартай байсан БНХАУ-ын иргэнтэй нэг галт тэргэнд зорчиж явжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ээс "Нэгдүгээр сарын 3-аас хойш БНХАУ-д шинэ хатгалгаа үүссэн талаар мэдээлэл авч, онгоц, галт тэрэгний буудалд өндөр халуурсан, ханиалгаж байгаа иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авах, хяналт үзлэг хийж ирсэн. Өнөөдрийн байдлаар Бээжин-Москва явах галт тэргэнд хоёр БНХАУ-ын иргэдийг Эрээнд буулгасан учраас бид хамт явсан Монгол Улсын нэг иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж, ажиглахаар авч үлдсэн. Одоогоор албан ёсоор Коронавирусын халдвар нэг ч бүртгэгдээгүй бөгөөд зөвхөн шинж тэмдэг илэрсэн учраас үзлэг шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх байдлаар шинжилгээ аваад байна. Өндөр халуурсан, ойр ойрхон халуурах, ядрах сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай байгаа" гэв.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.