Нийгэм


"Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь" төслийг танилцуулна

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой 500,000 ам.долларын техникийн туслалцааны "Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь" төслийг Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк хамтран Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэй 2019-2021 онд хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ.

 

Төслийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан энэ талаарх албан ёсны мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон  Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар 2020 оны 1 дүгээр сарын 23-ны (Пүрэв гариг) өдрийн 13:40 цагт мэдээлэл өгнө.

 

Арга хэмжээ болох газар: Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Шангри-Ла оффис, 18 давхар, Гэр комплекс


Арга хэмжээний тов: 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, 13.40 цагт

Хариуцах мэргэжилтэн: Б.Батмөнх, ЖҮХАА-ны хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан

Холбоо барих утас: 70071114, 88332008




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.