Зам тээврийн осолд 15-19 насныхан өртөх тохиолдол нэмэгджээ
3 цаг, 54 минут
ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө
4 цаг, 12 минут
Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашигл…
6 цаг, 49 минут
Гавлын болон нүүрний ясны хугарлын мэс заслын үйлчилгээний …
9 цаг, 11 минут
“Зээл гаргана” гэсэн зараар 100 сая төгрөг залилсан этгээдү…
9 цаг, 28 минут
Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх ирэх сарын 8-наас өмнө мэд…
12 цаг, 4 минут
“Койнчид”-ыг улс төрийн шантааж аврах уу?!
12 цаг, 13 минут
ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 3
1 өдөр, 3 цаг
Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2 дахин и…
1 өдөр, 4 цаг
Цагаан даваанд нохойг унтуулж устгадаг үйлдвэр байгуулна
1 өдөр, 6 цаг
Ц.Товуусүрэн: Эхний үе шатанд асуултуудыг нууцлах нь иргэди…
1 өдөр, 9 цаг
Я.Содбаатар: Хаврын чуулган эхэлснээс 14 хоногт Ерөнхийлөгч…
1 өдөр, 9 цаг
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдий…
1 өдөр, 9 цаг
ХНХЯ: Өрхийн мэдээлэл нь зөрүүтэй бол ирэх сарын 8-наас өмн…
1 өдөр, 9 цаг
Д.Сарангэрэл НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхгүй…
1 өдөр, 10 цаг
Тайгад аялсан тэмдэглэл –цуврал 2
1 өдөр, 11 цаг
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэд…
1 өдөр, 11 цаг
Бээжин чиглэлд өнөөдрөөс нислэг үйлдэж эхэллээ
1 өдөр, 11 цаг
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Е…
1 өдөр, 12 цаг
С.Эрдэнийн АН-ын даргаар Д.Ганбат тодорлоо
1 өдөр, 13 цаг
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!
1 өдөр, 13 цаг
Дуудлагаар ирдэг Туяа
4 өдөр, 5 цаг
Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүр…
4 өдөр, 8 цаг
Улсын хэмжээнд 13 хүн хэвтэн эмчлүүлж байна
4 өдөр, 10 цаг
Жингээ хянахаар дэглэм барих гэж байгаа хүмүүсийн анхаарах …
4 өдөр, 10 цаг
ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ цуврал 1
4 өдөр, 12 цаг
13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт ирэх долоо хоногоос эх…
4 өдөр, 12 цаг
Хятадын Цагаан сарыг дэлхий даяар тэмдэглэв
4 өдөр, 12 цаг
"Приус" машины нүүрсэн яндан хулгайлсан 200 гаруй хэрэг бүр…
4 өдөр, 13 цаг
Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат эхэллээ
5 өдөр, 5 цаг
АБГББХ: Долоон хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төслийг…
5 өдөр, 8 цаг
11 аймгийн 22 суманд цагаан зудтай байна
5 өдөр, 9 цаг
С.Эрдэнэ: АН-ын даргын сонгуулийг албан ёсоор зарлаж байна
5 өдөр, 9 цаг
Нугасны эмгэгийн эмийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас…
5 өдөр, 9 цаг
Нүүрсний хэргээр 13 тэрбумын хөрөнгө битүүмжилж, 66 хүнийг …
5 өдөр, 9 цаг
Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн хамтын ажилла…
5 өдөр, 10 цаг
Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинэ…
6 өдөр, 4 цаг
Д.Амарбаясгалан: ЗГ-аас Үндсэн хуулийг шинээр бичих санаарх…
6 өдөр, 6 цаг
Замын-Үүд-Эрээн чиглэлд 10 минут тутамд автобус явж эхэллээ
6 өдөр, 7 цаг
Тархины хоргүй хавдрын төлбөрийн 85 хувийг хөнгөлнө
6 өдөр, 7 цаг
Амжилтын түүх: Орчин үеийн Үнсгэлжин буюу Мэрайя Кэригийн т…
6 өдөр, 7 цаг
Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргалаа
6 өдөр, 12 цаг
Танилц: Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буц…
6 өдөр, 12 цаг
Эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боло…
6 өдөр, 12 цаг
Жүдо бөхийн энэ оны анхны Гран При тэмцээнд Монголын залуу …
6 өдөр, 12 цаг
Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно
6 өдөр, 12 цаг
НӨАТ-ын буцаан олголтыг 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ
1 долоо хоног
Шархад, Баянхошууны 10 мянган айлыг орон сууцжуулна
1 долоо хоног
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таван эрдэмтэнд академич хэргэм хүрт…
1 долоо хоног
С.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан учир шүүх хурлыг хойшл…
1 долоо хоног

Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно

Б.БАЯРЖАВХЛАН

 

Залуу гэр бүлүүдийн хувьд байртай болох ганц боломж нь ипотекийн зээлд хамрагдах байдаг. Гэвч цар тахлаас үүдэж сүүлийн жилүүдэд ипотекийн зээл олголт багасаж, зарим банк зээлийн хүсэлт авахгүй байсан. Тэгвэл он гарсаар энэ асуудлууд шийдэгдэж зээл олголт хэвийн болно гэж Монголбанкны зүгээс оны өмнө мэдэгдсэн. 
Ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувь нь эргэн төлөлтөөс орж ирж дараагийн хүний санхүүжилтийг шийддэг. Гэвч цар тахлаас үүдэж ипотекийн зээлийн төлөлтийг таван удаа хойшлуулсан байдаг. Үүнээс үүдэж зээл гаралт багассан. Цар тахлын хууль 2021 онд дуусаж энэ оноос иргэд зээлээ төлж эхэлсэн. Тэгвэл ипотекийн зээл олголт хэвийн болсон эсэх талаар байр сууриудыг хүргэж байна. 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлдэгч 20.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан байна. Засгийн газрын шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, ипотекийн зээлийн хүүг хоёр нэгжээр буулгаж, зургаан хувь болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүү жилийн зургаан хувийн хүүтэйгээр олгогдох болсон.

 

Тэгвэл ипотекийн корпорацийн хувьд энэ онд МИК нь банкны олгосон ипотекийн зээлийг худалдан авч үнэт цаасжуулах ажлаа үргэлжлүүлэн хийх юм байна. Энэ тухай Монголын ипотекийн корпорацийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Батхишиг “Цар тахлын нөлөөгөөр ипотекийн зээлийг таван удаа хойшлуулсан. Энэ оны эхнээс хуваарийн дагуу иргэд зээлээ төлж эхэлсэн. Зээлийн эргэн төлөлтийн дагуу санхүүжих учраас дараагийн сараас ипотекийн зээл олголт хэвийн болно. МИК нь банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд зээлийн төлөлтийн тайлан, мэдээ нь дараа сарын эхэнд гарч нэгтгэгдэн Монголбанканд хүргэгддэг. Энэ онд МИК нь банкны олгосон ипотекийн зээлийг худалдан авч үнэт цаасжуулах ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийг 2023 оноос бодлогын хүү, инфляцаас хамаараад 80 хувийг Монголбанк, үлдсэн 20 хувийг Арилжааны банк санхүүжүүлэхээр болсон” гэсэн юм. 


Зарим арилжааны банкын хувьд оны өмнө ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байсан. Харин одоо бүх банк ипотекийн зээлийн хүсэлт авч байгаа бөгөөд зээл гаралт нь удаашралтай хэвээрээ байна гэж байсан юм. 
Иргэн Б.Азжаргал “Ипотекийн зээлийн хүсэлт 2022 оны хоёрдугаар сард өгсөн. 10 сар хүлээсний эцэст энэ сарын 15-нд байрандаа орж чадсан. Зээлээ Хаанбанкаар шийдүүлсэн” гэв. Харин иргэн Э.Тунгалагтуяа “Өнгөрсөн оны гуравдугаар сард худалдаа хөгжлийн банканд ипотекийн зээлийн хүсэлт өгсөн. Одоо болтол хүсэлт маань шийдэгдэж чадаагүй байна” гэсэн юм. 
Эдийн засагчид энэ оноос эхлэн ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо өмнөх оноос илүү нэмэгдэж, орон сууцны борлуулалт сайжирна гэж дүгнэж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөн нь худалдан авах чадварыг бууруулаад байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл