Дэлхий


Дэлхийн хэмжээний тэрбумтнуудын 11 зуршил

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Хэрэв баян болохыг хүсвэл аль хэдийн баян болсон хүмүүсээс суралцаарай. “Саятан шиг бодож сэтгэхийг хүсвэл саятангаас суралцах хэрэгтэй” гэж Стив Сиеболд хэлсэн байдаг.

Өөрийн хүчээр тэрбумтан болсон хүмүүсийн өдөр тутмын зуршил болгосон 11 үйлдэл байдаг байна. Амьдралаа бодитоор өөрчлөхийг хүсвэл эдгээр зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. Жижиг үйлдлийг ч өдөр тутмын амьдралдаа зуршил болгосноор том амжилтын үндэс болно.


Бясалгадаг



Рэй Далио 


Бясалгах нь дархлааны системийг нэмэгдүүлж, санах ойг сайжруулдаг, сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд ашиг тустай байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан байна. Бриджватор ассоциатийг үүсгэн байгуулагч Рей Далио “Миний амжилтын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг бясалгал юм.”Далио ч ганцаараа биш. Твиттер, Скуарын гүйцэтгэх захирал Жак Дорсэй, хэвлэл мэдээллийн магнат Опра Уинфри нар өдөр тутамдаа бясалгал хийдэг хэмээн хэлсэн байдаг.


Өгөөмөр



Майкл Блүүмберг 


“Дэлхийн баялагт нөлөөлж анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй” гэж Сиеболд хэлжээ. Бизнесийн, санхүүгийн тээврийн гэх мэт зарим тэтгэлгээр дамжуулан хийдэг.

Блүүмберг медиа үүсгэн байгуулагч, СЕО Майкл Блүүмберг амьдралынхаа туршид 3 тэрбум долларыг хандивласан байдаг. Уоррен Баффэт, Билл болон Мелинда Гейтс нар амьдралынхаа турш буяны шалтгаанаар өөрсдийн баялагийн талаас илүү хувийг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийг бий болгохын тулд хандивлахаа тангарагласан байна. Тэдний зарим нь хөрөнгийнхөө 99 хувийг өгөхөө амласан байдаг.


Эрт сэрдэг



Жак Дорсей 


“Эртэч шувуу өт барьдаг” гэх хуучны сургааль үнэн байж болох юм. Баян хүмүүс эрт сэрдэг хандлагатай байдаг гэнэ. Жак Дорсей өглөөний 5 цагт сэрээд бясалгал, дасгал хөдөлгөөн хийдэг. Виржин группийг үүсгэн байгуулагч Ричард Брансон 5:45д сэрдэг ба ажлаа эхлүүлэхийн өмнө дасгал хөдөлгөөн хийдэг. Нар мандахаас өмнө босоогүй хүн амжилттай байж чадахгүй.


Хэв журмыг мөрддөг



Жонн Паул Дежориа 


Амжилттай хүмүүсийн онцлох зан чанар юм. Жонн Паул Дежориа, Паул Митчел нар өглөө бүрийн 5 минутыг нам гүм тунгаан бодож эхэлдэг байна. Зочид буудал, гэртээ хаана байх нь чухал биш өглөө сэрээд эхний таван минутыг орондоо зүгээр хэвтэж бодоход зарцуулдаг.


Энгийн амьдардаг



Билл Гейтс 


Банкинд тэрбум тэрбумын хадгаламжтай ч зардлаа хэтрүүлдэггүй байна. Үнэндээ дэлхийн хамгийн баян хүмүүсийн зарим нь даруу төлөв амьдралыг сонгодог байна.

Билл Гейтс жилийн турш арилжааны онгоцоор ниссэн байна. Мөн домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет ухаалаг гар утасны оронд энгийн гар утсыг сонгон хэрэглэдэг байна.


Өөрсдийн хүсэл тэмүүллээ дагадаг



Стив Жобс 


“Юунд дурлана түүнийгээ олж авна. Агуу ажлыг хийх цор ганц зам нь хийж буй зүйлдээ дурлах. Хэрэв та хараахан олж хараагүй байгаа бол харсаар л бай. Битгий бууж өг. Бүх зүрх сэтгэлээ зориулбал олж мэдэх болно.” гэж Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс Стэнфордын их сургуулийн 2005 төгсөх ёслолийн үеэр хэлсэн байдаг.

Өөрийн хүсэл тэмүүллээ дага гэж хэлсэн анхны хүн нь Жобс биш. Зохиолч Наполеон Хилл 20-р зууны эхээр хамгийн баян 500-аад хүнийг судалж “Think and Grow Rich” гэх номыг бичсэн нт шилдэг борлуулалттай номын тоонд зүй ёсоор орсон юм. Уг номонд ”Хэн ч өөрийн хүсээгүй зүйлээ хүчээр хийж амжилтанд хүрдэггүй юм.” Гэж бичсэн байдаг.


Уншдаг



Уоррен Баффет 


Дэлхийн амжилттай хүмүүсийн ихэнх нь номонд донтогсод байдаг. Уоррен Баффет өдрийн 80 хувийг уншихад зарцуулдаг. Марк Зүкерберг хоёр долоо хоног бүр унших номоо сонгодог. Опра Уинфри сар бүр уншигчдийг “Опрагийн номын клуб”-д урьж урнсан номныхоо талаар хэлэлцдэг байна.


Орлогийн олон урсгалыг хөгжүүлдэг



Ричард Брэнсон 


Тэд орлогийн нэмэлт урсгалыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг нь гайхширмаар зүйл биш юм. Виржин группын тэрбумтан дарга Ричард Брэнсон 500 орчим компанийг хянадаг бөгөөд түүний 200-300 брэнд хаа сайгүй байдаг. Орлогийн олон урсгалтай байх нь баяжих зуршилтай болгодог. Виржин брэндийг өргөжүүлэх хүсэл нь түүний орлогийг олон урсгалтай болгожээ.


Хувиараа хөдөлмөр эрхэлдэг


Марк Зүкерберг 


Тэрбумтад өөрөө өөрдөө босс байх хандлагатай байдаг. Ихэвчлэн хувиараа бизнес эрхлэгчид байдаг ба өөрсдийнхөө цалинг тодорхойлдог. Марк Зүкерберг анх 19 настай байхдаа бизнесээ эхэлсэн нь 2004 онд Харвардын их сургуулийн оюутан байжээ. Агуу хүмүүс хувиараа хөдөлмөр эрхлэх нь баян болох хамгийн хурдан арга зам юм.


Дасгал хөдөлгөөн хийдэг



Марк Куб 


Амжилттай хүмүүс ажлын байрандаа идэвхтэй ажилдагаар зогсохгүй ажлын байрнаас гадуур бие махбодио хөгжүүлдэг. Даллас Мавериксийн эзэн, Шарк Танкын хөрөнгө оруулагч Марк Куб 7 хоногийн 6 өдөр нь нэгээс багагүй цаг кардио хийдэг ажээ. Брэнсон өдөр бүр дасгал хийснээр ажлын бүтээмж 4 дахин нэмэгддэг гэж хэлсэн байдаг. Дасгал хөдөлгөөн хийснээр санах ой, төвлөрөх, оюун санааны хурц соргог байдлыг нэмэгдүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байдаг.


Бусад амжилттай хүмүүстэй цагийг өнгөрөөдөг



Билл Гейтс, Уоррен Баффет нар урт удаан хугацааны найзууд



Холбоотой мэдээлэл


Сахарын цөлд цас оржээ
Сахарын цөлд цас оржээ
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


орлогын гэж бич л дээ. Орло гэж юу юм бол гэж бодлоо. Ядахдаа сэтгүүлчид нь зөв бичихгүй бол хэцүү