Улс төр


Ч.Хүрэлбаатар: Засгийн газар бонд гаргахгүй

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Тэрээр “Монголбанкны ерөнхийлөгч асуудал боловсруулаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр танилцуулга хийсэн. Ингээд хувь хүний авсан , голдуу хувийн банкуудаас авсан зээлийг Монголбанк тодорхой шийдэл гаргаж шийднэ гэсэн танилцуулга Засгийн газрын хуралдаан дээр хийсэн. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар энэ асуудлыг шийдэх юм байна гэж ойлгож байгаа. Би Сангийн сайдын хувьд байр сууриа илэрхийлсэн.  Засгийн газрын бонд гаргахгүй. Нээлттэй бондыг хөрөнгийн зах зээл дээр зараад яваад байж болдог, хаалттай бонд бол зарагдахгүй гэсэн үг" гэлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 1 өдөр [66.181.164.43]


Сангийн сайд болон Эдийн засгийн зөвлөхүүдтэйгээ зөвшилцөхгүйгээр Ерөнхийлөгч тэтгэвэрийн зээлийг тэглэнэ гэж мэдэгдсэнээр улс оронд том хохирол авчирлаа. Хувь хүний хэрэглэсэн зээлийг УЛС төлөөд байдаг туршлага дэлхийн бусад оронд байна уу? Ядуу эдийн засагтай эх орноо улам сөхрүүлэхэд хүрлээ