Улс орны нийгэм,
эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох,
асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй
зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал
асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл байгуулсан
билээ.
Гэтэл эрх баригч
намынхан ард түмнээсээ асууна гэх нэрийн дор
Шинэ Үндсэн хуулийн төсөл шургуулахаар хуйвалдаж байгаа бололтой байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Зөвлөлдөх зөвлөл дээр “Үндсэн хуулийг бүхэлд
нь өөрчлөх буюу хянан үзэх шаардлагатай гэж үзэж байна уу” гэж асуулгын
томъёолол оруулаад Зөвлөлдөхийнхөн
олонхиороо дэмжсэнийг гишүүн Ц.Мандхайхатан ганцаараа эсэргүүцжээ. Түүнийг дэвшүүлсэн “Бодлогод залуусын хяналт”
төрийн бусынхан эргүүлэн татахаа мэдэгдэж мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлд “Бодлогод
залуусын хяналт ТББ-ын төлөөлөл нь Зөвлөлдөх зөвлөлийн хуралд идэвхтэй оролцож,
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг байнга эрхэмлэн Монгол
Улсын Үндсэн хуулийг шинэчлэх агуулга бүхий асуулт оруулахгүй байх талаар
тодорхой байр суурийг илэрхийлж ирсэн.Гэтэл Зөвлөлдөх зөвлөл нь Монгол Улсын
Үндсэн хуулийн тогтвортой байдал, ардчилал, хүний эрхийн нөхцөл байдлыг
алдагдуулах эрсдэлтэй зүйл хийж байгаа тул нэр дэвшүүлсэн Ц.Мандхайхатаныг
эгүүлэн татаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Монгол Улсын
гуравдах ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ойр шадарлаж, зөвлөж
байгаа. Тэр солих гэж санаархаад байгаа Үндсэн хуулийн шинэ төсөлд чинь
“Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг санал болгож томилуулна” гэсэн агуулга туссан
байгаа гэнэ. Хэрэв санал асуулга
нэрээр Үндсэн хуулийг тогтворгүй байдалд
оруулж, Ардчилсан Үндсэн хуулийг Ардчилсан бус Үндсэн хууль руу чиглүүлэх
агуулгыг Ж.Мөнхбатын дээрх томъёолол
шууд илэрхийлж байгааг залуус эсэргүүцэж байна.
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж парламентаа засаглалаа төгөлдөржүүлэх, сонгуулийн тогтолцоо болон улстөрийн намыг шинэчлэх тухай ярьж байгаа болохоос бүхэлд нь шинэ Үндсэн хууль батлуулах тухай хэн ярьсан юм. Эрх баригчид Зөвлөлдөх зөвлөл гэж дүр эсгэсэн зөвлөл байгуулаад ард түмний нэр барьж төрийн эрхийг сэм булаах арга сэдэв үү эсвэл нүүрсний хулгайчдаа нуух оролдлого хийв гэдэг эргэлзээ төрүүлэх болов.
Сэтгэгдэл