Зураг


Хагинс анатоми буюу хүний булчингийн анатомийг харуулсан олон улсын үзэсгэлэн

2 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Пластинацийн процессод нас барсан хүний биеийн ус ба өөхийг тусгай хуванцараар (латекс, полиэстр болон янз бүрийн тусгай зориулалтын резинээр) сольдог бөгөөд муми мэт байдалтай 500 жил байж чаддаг нэгэн төрлийн урлагийн бүтээлийг "пластинат" гэж нэрлэдэг.


Пластинат ялзрахгүй, ямарваа үнэр гарахгүй тул та түүнд музейн үзмэр мэт хүрч болно.
Тунгалагжсан бие махбод, үхсэн эд эсэд эсийн бүтцийг хадгалж үлддэг энэ урлаг дэлхийн олон оронд үзэсгэлэнгээ гаргасан болно. Эрдэмтэн Гантер фон Хагенс өөрөө энэ аргыг санамсаргүй байдлаар илрүүлсэн гэжээ. 1977 онд тэрээр Гайделбергийн Их Сургуулийн Анатомийн Хүрээлэнгийн туслахаар ажиллаж байсан бөгөөд анатомийн бэлдмэлийн үйлдвэрлэлийг ажиглаж байхдаа полимерээр шахах бус харин дотроо полимерийг шахах талаар санаа төржээ.


Хагенс бол дэлхийн нэртэй эрдэмтэн бөгөөд түүний урлангийн үзмэрүүдэд Хятад болон бусад оронд цаазын ял авсан хүмүүсийн биеийг ашигласан хэмээдэг. Харин зурагт буй жирэмсэн бусгүй түүний биеийн нууц дэлхийг шуугиулсан гэхэд болно. Хагинс эрдэмтний урлангаа хийдэг үйлдвэр Хятадад байдаг. Түүний үйлдвэрийн талаар дэлхийн олон улс янз бүрийн санал сэтгэгдэлтэй байдаг ч бүх зүйл албан ёсны дагуу байдаг хэмээдэг тул одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.


СайханУул.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 1 өдөр [202.179.24.127]


ХÁГИНС