Зам тээврийн осолд 15-19 насныхан өртөх тохиолдол нэмэгджээ
3 цаг, 43 минут
ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө
4 цаг
Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашигл…
6 цаг, 38 минут
Гавлын болон нүүрний ясны хугарлын мэс заслын үйлчилгээний …
8 цаг, 59 минут
“Зээл гаргана” гэсэн зараар 100 сая төгрөг залилсан этгээдү…
9 цаг, 17 минут
Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх ирэх сарын 8-наас өмнө мэд…
11 цаг, 53 минут
“Койнчид”-ыг улс төрийн шантааж аврах уу?!
12 цаг, 2 минут
ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 3
1 өдөр, 2 цаг
Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2 дахин и…
1 өдөр, 3 цаг
Цагаан даваанд нохойг унтуулж устгадаг үйлдвэр байгуулна
1 өдөр, 6 цаг
Ц.Товуусүрэн: Эхний үе шатанд асуултуудыг нууцлах нь иргэди…
1 өдөр, 9 цаг
Я.Содбаатар: Хаврын чуулган эхэлснээс 14 хоногт Ерөнхийлөгч…
1 өдөр, 9 цаг
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдий…
1 өдөр, 9 цаг
ХНХЯ: Өрхийн мэдээлэл нь зөрүүтэй бол ирэх сарын 8-наас өмн…
1 өдөр, 9 цаг
Д.Сарангэрэл НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхгүй…
1 өдөр, 10 цаг
Тайгад аялсан тэмдэглэл –цуврал 2
1 өдөр, 11 цаг
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэд…
1 өдөр, 11 цаг
Бээжин чиглэлд өнөөдрөөс нислэг үйлдэж эхэллээ
1 өдөр, 11 цаг
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Е…
1 өдөр, 12 цаг
С.Эрдэнийн АН-ын даргаар Д.Ганбат тодорлоо
1 өдөр, 12 цаг
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!
1 өдөр, 12 цаг
Дуудлагаар ирдэг Туяа
4 өдөр, 5 цаг
Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүр…
4 өдөр, 8 цаг
Улсын хэмжээнд 13 хүн хэвтэн эмчлүүлж байна
4 өдөр, 10 цаг
Жингээ хянахаар дэглэм барих гэж байгаа хүмүүсийн анхаарах …
4 өдөр, 10 цаг
ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ цуврал 1
4 өдөр, 12 цаг
13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт ирэх долоо хоногоос эх…
4 өдөр, 12 цаг
Хятадын Цагаан сарыг дэлхий даяар тэмдэглэв
4 өдөр, 12 цаг
"Приус" машины нүүрсэн яндан хулгайлсан 200 гаруй хэрэг бүр…
4 өдөр, 13 цаг
Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат эхэллээ
5 өдөр, 5 цаг
АБГББХ: Долоон хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төслийг…
5 өдөр, 8 цаг
11 аймгийн 22 суманд цагаан зудтай байна
5 өдөр, 9 цаг
С.Эрдэнэ: АН-ын даргын сонгуулийг албан ёсоор зарлаж байна
5 өдөр, 9 цаг
Нугасны эмгэгийн эмийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас…
5 өдөр, 9 цаг
Нүүрсний хэргээр 13 тэрбумын хөрөнгө битүүмжилж, 66 хүнийг …
5 өдөр, 9 цаг
Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн хамтын ажилла…
5 өдөр, 10 цаг
Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинэ…
6 өдөр, 4 цаг
Д.Амарбаясгалан: ЗГ-аас Үндсэн хуулийг шинээр бичих санаарх…
6 өдөр, 5 цаг
Замын-Үүд-Эрээн чиглэлд 10 минут тутамд автобус явж эхэллээ
6 өдөр, 7 цаг
Тархины хоргүй хавдрын төлбөрийн 85 хувийг хөнгөлнө
6 өдөр, 7 цаг
Амжилтын түүх: Орчин үеийн Үнсгэлжин буюу Мэрайя Кэригийн т…
6 өдөр, 7 цаг
Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргалаа
6 өдөр, 11 цаг
Танилц: Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буц…
6 өдөр, 11 цаг
Эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боло…
6 өдөр, 11 цаг
Жүдо бөхийн энэ оны анхны Гран При тэмцээнд Монголын залуу …
6 өдөр, 12 цаг
Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно
6 өдөр, 12 цаг
НӨАТ-ын буцаан олголтыг 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ
1 долоо хоног
Шархад, Баянхошууны 10 мянган айлыг орон сууцжуулна
1 долоо хоног
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таван эрдэмтэнд академич хэргэм хүрт…
1 долоо хоног
С.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан учир шүүх хурлыг хойшл…
1 долоо хоног

Өвлийн хотын өлгүүрийн соёл

Базарбямбын НЯМСҮРЭН

Шинэхэн орсон цасыг харж баясдаг ч хацар хайрсан жавар, халтиргаа гулгаа, ханиад томуу нь цаанаасаа л өдөр тутмын амьдралыг төвөгтэй болгож орхидог учраас би өвөлд тийм ч дуртай биш. Үүн дээр өвлийн хувцсандаа түүртэж ядан явахдаа, үйлчилгээний газруудад гадуур хувцсаа нэг бол бариад, эсвэл өмссөн чигээрээ халууцаад суух нь бас л таагүй санагддаг. 
Дэлгүүр хоршоо, банк гээд хаа сайгүй нэг бол хувцсаа бариад ядарсан эсвэл хүнд хувцсандаа дарагдсан хүмүүс. Хувцсаа тайлаад барихаар цүнхээ яах уу, хувцастайгаа алхаад байхаар халууцаад юун тухтай дэлгүүр хэсэх, бушуухан нэг юм авчихаад гарахын түүс. Үүн дээр хүүхдээ дагуулаад явж байгаа бол бүүр хөгийн юм болно. Монголын өвөл хүүхэдтэй дэлгүүр явна гэдэг бас л нэг “чэллэнж” шүү дээ. 


Өвлийн улиралд хувцсандаа түүртэж ууртай царайтай алхаж яваа хүмүүсийг хаа сайгүй харж болно. “Номин”, “И март”, “Оргил” зэрэг олон холхисон дэлгүүрүүд, “ХХБ”, “Хаан”, “Голомт”, “Хас банк” зэрэг банкнууд алинд нь ч өлгүүр байхгүй.
Гэтэл бид дэлгүүр орох, эсвэл банкны үйлчилгээ авах гэж хамгийн багадаа 20-30 минут, за тэгээд “Хаан” банк зэрэг хөл ихтэй газарт цаг гаруй суух нь ч бий. Тэр болгонд халууцаж хөлөрнө, үйлчилгээний газруудад агааржуулагч муутайг хэлэх үү, зүрх судасны өвчтэй хүмүүс бүгчимдэж бухимдах энүүхэнд. 
Харамсалтай нь манай үйлчилгээнийхэнд энэ бүхнийг ойлгоод хувцасны өлгүүр үүдэндээ ажиллуулчих мэргэн санаа, мэдрэмж алга. Уг нь тэдэнд аль нэг хэсэгтээ өлгүүр ажиллуулъя гэвэл тийм том зай талбай шаардахгүй. 


Үйлчлүүлэгчийнхээ тав тухыг боддоггүй үйлчилгээнийхний мэдрэмжгүй байдал нь иргэд бидэнд ч энэ бүх тухгүй байдалд дасах л ёстой, ийм байх нь хэвийн юм шиг бодол бүр тархинд суучихаж. Гэтэл өлгүүрнээс хүртэл өндөр сэтгэл ханамж авч болдгийг саяхан Казахстанд очоод мэдрэв. Ажлаар Астана хотод очингоо тэндхийн томоохон дэлгүүрээр орлоо. Манай “Шангрилла”шиг худалдаа үйлчилгээний томоохон цогцолбор л доо. Амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн нь нэмэгдсэн ч хүмүүс нь яарсан адгасан байдал огт алга, яг л цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ зугаалуулж яваа мэт тайван алхах аж. Бидний очсон “Silkroad” дэлгүүрийн хэд хэдэн жигүүрт хувцасны өлгүүр ажиллаж байна. 
Гадуур хувцсаа өлгүүлчихээд дэлгүүр хэснэ гэдэг жижигхэн мэт боловч тэндээс авч байгаа сэтгэл ханамж бүр баярламаар өндөр байсан. Казахстан бол Монголтой цаг уур, улсын хөгжил гээд бүх талаараа ойролцоо. Тэнд адилхан л өвлийн улирал болж байгаа ч ялгаатай нь дэлгүүр бүр өлгүүртэй, үйлчилгээнийхэн нь мэдрэмжтэй юм. Хэрэглэгчийн хүсэл, цаг агаарын онцлогоо мэдэрч, сэтгэл ханамжтай үйлчлэх тал дээр тэнгэр, газар шиг ялгаатай юм. 


Манайдаа л хамгийн томд тооцогдох “Шангрилла”-д гэхэд хувцсаа өлгүүлээд тухтайхан дэлгүүр хэсэх боломж байхгүй. Энэ талаар тодруулахаар тус дэлгүүрийн  утас руу залгаж “Танайх үйлчлүүлэгчийн тав тухыг хангах үүднээс өлгүүр ажиллуулах боломж байдаг уу” гэж асуувал менежер н.Уран “Манайд өлгүүр байхгүй, гэхдээ зочид буудалд байдаг” хэмээн хариуллаа. Түүний хэлснийг “орчуулж” ойлговол зочид буудлын өлгүүрт нь гадуур хувцсаа өлгүүлчихээд, дэлгүүр хэсч болох юм байх. 
Ер нь манайдаа л том гэгддэг сүлжээ дэлгүүрүүд, банкныхан үйлчлүүлэгчийн тав тухыг хангаж, сэтгэл тайван үйлчлүүлэхэд бараг анхаардаггүй. Уг нь өлгүүр ажиллуулна гэдэг тийм ч хэцүү эсвэл зардалтай ажил биш. Xэдий харахад жижиг мэт боловч өдөр тутмын энгийн асуудлыг нь хялбарчлаад өгчихвөл үйлчлүүлэгчид дуртай, таатай байх нь ойлгомжтой. Гэтэл манай үйлчилгээнийхэн өлгүүр зэргийг тоож авч хэлэлцэхгүй нь харамсалтай. Үйлчлүүлэгчид бид ч түүнд нь дасчихсан, хувцас өлгөх үйлчилгээг “тэнгэрийн” мэт санаж, мөрөөдөөд ч хэрэггүй гэж өөртөө итгүүлчихээд хувцсандаа түүртээд алхаж явах юм.


Одоо үед үйлчлүүлэгчийнхээ тав тухыг хэр хангаснаас ажил, бизнесийн амжилт шалтгаалдаг болсон цаг. Энгийн нүдээр харахад жижигхэн мэт санагдах боловч хүний төлөөх энгийн үйлдэл, чин сэтгэл л урт удаан оршин тогтнох бизнесийн үндэс болдог. Гэвч манай үйлчилгээнийхэн асуудлыг зөвхөн өөрсдийнхөө өнцгөөс л харахаас бус үйлчлүүлж байгаа хүмүүст юу хэрэгтэй гэдгийг олж харж чаддаггүй “Шангрилла”-гийн менежерээс өлгүүрийн талаар хоёр асуулт асуухад л “Миний хариуцсан ажил биш” гэж уцаарлангуй хэлээд, утсаа тавьчихна лээ. Гадуур хувцастайгаа халууцаж ядан алхахаас илүү хувцсаа нимгэлээд тав тухтай үйлчлүүлж байгаа хүмүүс дэлгүүрт нь их цаг зарцуулж, илүү сэтгэл ханамжтай үлдвэл эргээд бизнест нь ч хэрэгтэй гэдгийг ядаж ойлгодог байгаасай. 
Хэрвээ би өвлийн өвөө байсан бол... гэж хүүхдүүд мөрөөдлөө бичдэг шиг хэрвээ би үйлчилгээний газрын менежер байсан бол би үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ ая тухыг хангасан өлгүүр байгуулах байлаа. Энэ бол өвлийн хотод байх ёстой соёл юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл