Зам тээврийн осолд 15-19 насныхан өртөх тохиолдол нэмэгджээ
2 цаг, 25 минут
ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө
2 цаг, 43 минут
Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашигл…
5 цаг, 20 минут
Гавлын болон нүүрний ясны хугарлын мэс заслын үйлчилгээний …
7 цаг, 42 минут
“Зээл гаргана” гэсэн зараар 100 сая төгрөг залилсан этгээдү…
7 цаг, 59 минут
Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх ирэх сарын 8-наас өмнө мэд…
10 цаг, 36 минут
“Койнчид”-ыг улс төрийн шантааж аврах уу?!
10 цаг, 44 минут
ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 3
1 өдөр, 1 цаг
Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2 дахин и…
1 өдөр, 2 цаг
Цагаан даваанд нохойг унтуулж устгадаг үйлдвэр байгуулна
1 өдөр, 4 цаг
Ц.Товуусүрэн: Эхний үе шатанд асуултуудыг нууцлах нь иргэди…
1 өдөр, 7 цаг
Я.Содбаатар: Хаврын чуулган эхэлснээс 14 хоногт Ерөнхийлөгч…
1 өдөр, 7 цаг
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдий…
1 өдөр, 8 цаг
ХНХЯ: Өрхийн мэдээлэл нь зөрүүтэй бол ирэх сарын 8-наас өмн…
1 өдөр, 8 цаг
Д.Сарангэрэл НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхгүй…
1 өдөр, 8 цаг
Тайгад аялсан тэмдэглэл –цуврал 2
1 өдөр, 9 цаг
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэд…
1 өдөр, 10 цаг
Бээжин чиглэлд өнөөдрөөс нислэг үйлдэж эхэллээ
1 өдөр, 10 цаг
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Е…
1 өдөр, 11 цаг
С.Эрдэнийн АН-ын даргаар Д.Ганбат тодорлоо
1 өдөр, 11 цаг
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!
1 өдөр, 11 цаг
Дуудлагаар ирдэг Туяа
4 өдөр, 3 цаг
Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүр…
4 өдөр, 7 цаг
Улсын хэмжээнд 13 хүн хэвтэн эмчлүүлж байна
4 өдөр, 9 цаг
Жингээ хянахаар дэглэм барих гэж байгаа хүмүүсийн анхаарах …
4 өдөр, 9 цаг
ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ цуврал 1
4 өдөр, 10 цаг
13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт ирэх долоо хоногоос эх…
4 өдөр, 11 цаг
Хятадын Цагаан сарыг дэлхий даяар тэмдэглэв
4 өдөр, 11 цаг
"Приус" машины нүүрсэн яндан хулгайлсан 200 гаруй хэрэг бүр…
4 өдөр, 11 цаг
Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат эхэллээ
5 өдөр, 4 цаг
АБГББХ: Долоон хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төслийг…
5 өдөр, 7 цаг
11 аймгийн 22 суманд цагаан зудтай байна
5 өдөр, 8 цаг
С.Эрдэнэ: АН-ын даргын сонгуулийг албан ёсоор зарлаж байна
5 өдөр, 8 цаг
Нугасны эмгэгийн эмийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас…
5 өдөр, 8 цаг
Нүүрсний хэргээр 13 тэрбумын хөрөнгө битүүмжилж, 66 хүнийг …
5 өдөр, 8 цаг
Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн хамтын ажилла…
5 өдөр, 9 цаг
Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинэ…
6 өдөр, 3 цаг
Д.Амарбаясгалан: ЗГ-аас Үндсэн хуулийг шинээр бичих санаарх…
6 өдөр, 4 цаг
Замын-Үүд-Эрээн чиглэлд 10 минут тутамд автобус явж эхэллээ
6 өдөр, 6 цаг
Тархины хоргүй хавдрын төлбөрийн 85 хувийг хөнгөлнө
6 өдөр, 6 цаг
Амжилтын түүх: Орчин үеийн Үнсгэлжин буюу Мэрайя Кэригийн т…
6 өдөр, 6 цаг
Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргалаа
6 өдөр, 10 цаг
Танилц: Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буц…
6 өдөр, 10 цаг
Эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боло…
6 өдөр, 10 цаг
Жүдо бөхийн энэ оны анхны Гран При тэмцээнд Монголын залуу …
6 өдөр, 10 цаг
Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно
6 өдөр, 10 цаг
НӨАТ-ын буцаан олголтыг 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ
1 долоо хоног
Шархад, Баянхошууны 10 мянган айлыг орон сууцжуулна
1 долоо хоног
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таван эрдэмтэнд академич хэргэм хүрт…
1 долоо хоног
С.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан учир шүүх хурлыг хойшл…
1 долоо хоног

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.01.18) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн Дөрөвдүгээр бүлэг буюу Засаглалын бодлогын 4.1.2-т “Хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.” гэж, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 82 дугаарт “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газар санаачлан боловсруулахаар заасны дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.

 

 

Тэрбээр, олон улсын хэмжээнд кибер аюулгүй байдлын нөхцөл байдлын хувьд Монгол Улс нь 2020 онд 194 орноос 120 дугаарт, цахим засаглалын кибер аюулгүй байдлын индексээр 160 орноос 123 дугаарт эрэмбэлэгдэж сүүлийн жилүүдэд Монгол Улсруу чиглэсэн интернэт хандалтад халдлагын шинжтэй урсгалын эзлэх хэмжээ нэмэгдсээр байна.

 

Цагдаагийн байгууллагаас авсан тоон мэдээллээр 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн нийт 8563 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6865 буюу 80.2 хувь нь Улаанбаатар хотод, 1695 буюу 19.6 хувь нь орон нутагт, 0.04 хувь нь бусад газар буюу хилийн чанадад үйлдэгдсэн бөгөөд эдгээрийг гэмт хэргийн төрлийн хувьд ангилж үзвэл залилах, худал мэдээлэл тараах, кибер орчинд хууль бусаар халдах, хулгайлах, заналхийлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, хөрөнгө завших, хувь хүний нууцад халдах зэрэг гэмт хэргүүд нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх хэсгийг эзэлж байна.  

 

Дээр дурдсан цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн төрлөөс сүүлийн нэг жилийн хугацаанд залилах гэмт хэрэг 99.8 хувиар, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 18.5 хувиар өсөн нэмэгдэж, цахим орчны хэрэглэгчдийн тоо өсөх бүрт тухайн орон зайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчилтэй контентын тоо, төрөл нэмэгдэж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, бие махбод, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэл үүссээр байгаа нь статистик мэдээ баримтаас тодорхой харагдаж байна.  

 

 

Иймд цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлагатай байна гэлээ.

 

 

Хуулийн төсөл нь 6 бүлэг, 12 зүйлтэй байх бөгөөд хуулийн төсөлд тусгасан зарим зохицуулалтыг дурдвал:

 

- Зөрчилтэй контентод хамаарах мэдээлэлд цахим сүлжээ ашиглан залилсан, хүнийг заналхийлсэн, доромжилсон, гүтгэсэн, эсхүл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга бүхий үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан, хүүхдийн бие махбодь, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан мэдээллийг зөрчилтэй контентод тооцохоор тогтоосон.

 

- Хүчирхийлэл, садар самуун, хүнийг амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг уриалсан, сурталчилсан, хувь хүн буюу тодорхой бүлгийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан, дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан зэрэг мэдээлэл нь зөрчилтэй контентод хамаарахаар тусгасан.

 

- Зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүн, хуулийн этгээдээс, зөвлөмж, шаардлагыг хуульд заасан эрх бүхий байгууллагаас Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн олон нийттэй харилцах нэгж нь хүлээн авч, 72 цагийн дотор хянан шийдвэрлэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хүсэлтийг шийдвэрлэж, шийдвэр, зөвлөмж, шаардлагыг ногоон сувгийн үйлчилгээ эрхлэгч болон олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хүргүүлэх, эсхүл харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, хамтран ажиллахаар тусгалаа. Мөн олон нийттэй харилцах нэгж нь зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ лавлагаа, тодорхойлолт, тайлбар гаргуулан авах, шинжээч ажиллуулах, Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг авч болохоор тогтоосон.

 

- Олон нийттэй харилцах нэгж нь олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, хохирох эрсдэлийг бууруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээдийг соён гэгээрүүлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс үүсэх хор аюулын талаар таниулах ажлыг олон нийтэд тасралтгүй явуулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга барилд сургах чиглэлээр сургалт, сурталчилгаа тогтмол зохион байгуулах, олон нийтийн сүлжээнд өөрийгөө болон бусдыг хамгаалах зан суртахуун, хандлага, чадварыг бий болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах зэрэг нөлөөллийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл