2019,12-Р Сар,23


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Спорт


Өмнөд Солонгосын Го мастер хиймэл оюунд дараалан ялагдаж, зодог тайллаа

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Өмнөд Солонгосын Го даамны мастер, дэлхийн номер нэг тоглогч Ли Се Дол зодог тайлах тэмцээнээ өчигдөр буюу Бямба гарагт дуусгалаа.


Тэрээр Өмнөд Солонгосын NHN Entertainment Corp компанийн хөгжүүлсэн HanDol нэртэй хиймэл оюунт системтэй гурван удаа тоглож, 2:1 харьцаатай хожигджээ.

Лхагва гарагт болсон эхний тоглолтод Ли давамгайлсан бол Пүрэв, Бямба гарагуудад болсон хоёр, гурав дахь тоглолтуудад дараалан ялагдсан байна.

Энэ нь 36 настай мастерын сүүлчийн тэмцээн байсан юм.

Ли Се Дол нь 12 настайдаа Го даамны мэргэжлийн тоглогч болсноосоо хойш олон улсын 18, дотоодын 32 тэмцээнд түрүүлж байжээ.

Тэрээр 2016 онд Google-ийн AlphaGo системтэй таван удаа тоглохдоо нэг удаа хожиж, хиймэл оюуныг хожсон цорын ганц тоглогч болсон юм.

Солонгосчуудын хөгжүүлсэн HanDol систем өнгөрсөн нэгдүгээр сард Өмнөд Солонгосын бусад таван мастерыг ялаад байсан юм.

Арваннэгдүгээр сард Ли Се Дол хиймэл оюуныг ялахад хэцүү болж байгаагаа хүлээн зөвшөөрч, зодог тайлах болсноо зарлаж байв.

Тэрээр хамгийн сүүлчийн тэмцээнээ HanDol системтэй хийхийг зөвшөөрсөн юм.

Зүүн Азийн орнуудад өргөн дэлгэрсэн Го даам нь эртний Хятадаас гаралтай стратегийн хөлөгт тоглоом ажээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.