2019,12-Р Сар,23


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Спорт


Н.Төгсцогт, Гэри Рассель нарын тулааны тасалбар 30-200 ам.долларын ханштайгаар зарагдаж эхэллээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо ирэх оны хоёрдугаар сарын 8-нд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга, АНУ-ын боксчин, “Мister” хочит “Бага” Гэри Рассель, IBO холбооны дэлхийн аварга Монгол Улсын тамирчин “King Tug” Н.Төгсцогт нарын тулаан болно.



“Premier Boxing Championship” продакшний зохион байгуулах, Америкийн үндэсний “Showtime” телевизээр шууд дамжуулах уг тулааны тасалбар өчигдрөөс худалдаанд гарчээ.


Гэхдээ “PPL Center” ордны вэб сайтаар худалдаалагдах юм байна. Тэдний хэн ялсан нь WBC болон IBO холбооны аваргын бүсийг эзэмших бөгөөд үнэ нь 30-200 ам.долларын ханштайгаар зургаан янзын үнэтэй зарагдах аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.