Зураг & Видео


Домогт Сталины талаар сонирхолтой баримтууд

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Зөвлөлт улсын агуу удирдагч Сталины талаар тэр бүр хүмүүс мэддэггүй сонирхолтой баримтыг хүргэж байна.

1.       Түүний жинхэнэ овог нь Жугавшили байсан ба Орос хэлний “ган” гэсэн үгнээс санаа аван өөрийгөө Сталин хэмээн нэрлэсэн.

2.       Сталин өөрийнх нь фото зургийг өнгөнд оруулах дургүй байсан. Учир нь түүний нүүрэн дээр багадаа туссан салхин цэцэг өвснөөс үлдсэн сорви байдаг аж.Сталины хөрөг зургигйг зурсан зарим зураачид өөг нь далдлаагүйгээс буудуулж байсан гэх яриа ч бий.

3.       Сталин киноны хорхойтон байсан. Тэр дундаа Өмнөд Америкийн кинонд их сонирхолтой байсан гэдэг.

4.       Тэрбээр ямар ч зүйл болж байсан хамгаалагчдаа унтлагын өрөөнд нь орохгүй байхыг хатуу хориглодог байсан. Нэг удаа Сталин тарчлаантайгаар орилж эхлэхэд хамгалагчид тэсэлгүй шалгахаар орсныхоо хариуд цаазын ялаар шийтгүүлж байсан удаатай

5.       Сталин 162 см өндөртэй байсан. Мөн урт богино гартай байжээ.

6.       Сталинг хамгийн багадаа 20 сая хүний үхэлд буруутай гэж үздэг

7.       Түүний хүү Нацистуудад баригдаад явах үед Гитлер түүнд барьцаа мөнгө санал болгоход эргэлзэлгүйгээр “Үгүй” гэж хэлсэн байдаг

8.       Тэрээр “Ате розклер”-оор өвчилж байсан бөгөөд олон судлаачид түүний бүдүүлэг, харгис зан авирыг өвчинтэй нь холбож тайлбарладаг аж.

9.       1906-1907 онд Өмнөд Каусасус дахь банк дээрэмдэх хэргийг зохион байгуулж байсан

10.   Сталин найман удаа баривчлагдаж, цөллөгдөж байсан бөгөөд дөрвөн удаа оргохыг завдсан

11.   Тэрээр номын хорхойтон байсан

12.   Багадаа авч байсан гарны бэртлээс болоод Сталин 1916 онд татагдах байсан цэрэг татлагад тэнцээгүй

13.   Сталин архи хэрэглэдэггүй байжээ

14.   Зөвлөлтийн ихэнх цэцэрлэгт хүрээлэнгүүд Сталины санаачлагаар баригдаж байсан

15.   TIMES сэтгүүл түүнийг хоёр удаа оны онцлох хүнээр нэрлэсэн

16.   Сталины таалаал төгссөн өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан

Оросын зарим муж хэсгүүдэд Сталины нэрээр нэрлэсэн 30 орчим гудамж одоог хүртэл байдаг


Түүний Василити 12 удаа генералын албан тушаалд томилогдсон боловч Сталин тухай бүрт няцаасан. Гэвч түүний хүү хожимоо зөвлөлтийн Армийн залуу генерал болжээ





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.