2019,12-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Цэргийн хөгжмийнхөнд ойн баярын бэлэг барив

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон хөгжмийн зэмсгээ иж бүрэн шинэчилсэн амжилттайгаар "Цэргийн хөжмийн 105 жилийн ой"-гоо угтаж байна. Цэргийн сүр хүчийг аялгуу эгшгээр илэрхийлдэг Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхний үеэ өнгөрөөсөн, он удаан жил шинэчлээгүй хөгжим зэмсгийг нь 1,3 тэрбум төгрөгөөр шинэчлэх ажлыг шат дараалан шийдвэрлэж өгсөнд баяртай байна.

Тус хөгжмийн зэмсгийг шинэчлэн солих асуудалд сэтгэл зүрхээ зориулсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нарын удирдлагууд идэвхи зүтгэл гаргасанд цэргийн хөгжмийн уран бүтээлчид талархаж буйгаа илэрхийлэн талархлын тоглолтыг өргөн барьсан байна.


Худалдан авах үйл ажиллагааг “Профешнл-Арт” ХХК-ийн хамт олон гардан удирдсан  бөгөөд эх орны нэр хүнд, нүүр царайг тольдож, олон арван төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог тус салбарынхны хөгжмийн зэмсгийг ийнхүү шинэчилснээр олон талын өндөр ач холбогдолтой юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.