2019,12-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Хүүхдэд хортой хүнсний бүтээгдэхүүнүүдийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар нэрлэж байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

 Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас “Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хянаот шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хүнсний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэл аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах тухай мэдээллийг хүргэлээ.


Хүнсний сүлжээнд үйл ажиллагаа эрхлэгчид болон худалдан авагчдад хүүхдийн бэлгийг сонгон авахдаа гарал үүсэл, баталгаажилт, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авах, бялуу, бялуун төрлийн бүтээгдэхүүнийг сонгон авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалтын нөхцлийг онцгой анхаарах, гудамж талбайд ил задгай болон суудлын автомашин дээрээс гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хоол хүнснээс шалтгаалах хордлого, хордлогот халдварт өвчин гарах эрсдлээс сэргийлэх, ресторан, хоолны газрын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд дотоодын хяналтыг чангатгах зэрэг анхааруулгыг хүргэлээ.

Хүүхдэд хортой хүнсний бүтээгдэхүүнүүдийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар нэрлэж байна




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.