Монгол хүүхдүүд 36 алтан цом, зургаан мөнгөн цом хүртжээ

10 сар, 3 долоо хоног TIMES.MN

Камбож улсын нийслэл Пномпень хотод арванхоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд UCMAS олон улсын 24 дэх удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, дэлхийн 40 орны 4000 хүүхэд багачууд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдөв.

UCMAS олон улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд "ТОЯА" хүүхэд хөгжлийн академийн сурагчид оролцож, 38 чемпион, 36 алтан цом, 6 мөнгөн цом хүртсэн гайхалтай амжилт үзүүлжээ. Тус академиас соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан бөгөөд нийт оролцсон 2500 сурагчаас шагналт байранд шалгарсан хүүхдүүд олон улсын тэмцээнд орох эрхээ авдаг байна.

Эрх авсан сурагчид “ТОЯА” хүүхэд хөгжлийн академид долоон сарын турш бэлтгэлээ базаажээ. UCMAS олон улсын тэмцээнд оролцсон Монгол Улсын багийн хүүхдүүд эх орондоо арванхоёрдугаар 12-ны өдөр 15:10 цагт Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэх юм байна.




Холбоотой мэдээлэл