Спорт


Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 5 алт, 2 мөнгөн медаль хүртлээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид 5 алт, 2 мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр дэд байрт шалгарлаа.

 Тодруулбал эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд  О.Есүгэн, 51 кг-ийн жинд Л.Алтанцэцэг, 69 кг-ийн жинд  У.Шинэцэцэг, М.Мягмаржаргал, 69 кг-ийн  жинд Б.Мишээлт, 75 кг-ийн жинд О.Бямба-Эрдэнэ нар тус тус алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн  57кг-ийн жинд Э.Баярсайхан нар мөнгөн медаль хүртээд байна.

Мөн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Б.Мишээлт, шилдэг эмэгтэй тамирчнаар Л.Алтанцэцэг нар тодорсон юм.

Боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулгын нэрэмжит тус тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй тав буюу олимпийн наадмын 13 жинд өрсөлдөж, энэ сарын 02-08-ны өдрүүдэд аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.