"Moon Dance" хамтлаг 3 дах удаагаа ДАШТ-ий цомын эзэд боллоо

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

ХБНГУ-ын Бремен хотноо энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын “Moon Dance” хамтлаг оролцож, гурав дах удаагаа шигшээд шалгаран, дэлхийн хамтлаг гэдгээ нотолж, цомын эзэд болов.

Тэд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувуугаар нэрлэсэн, "Шонхор" үзүүлбэрээр оролцон, шагналт зургадугаар байрт шалгарлаа. Удирдсан багш дасгалжуулагчаар Оюунбатын Оюунцэцэг, Саранхүүгийн Очирхүү нар ажиллажээ.

Хөгжмийн зохиолч Д.Батмягмар, дизайнер О.Гэрэлтуяа нарын хамтын уран бүтээл "Шонхор" үзүүлбэр ийнхүү “Moon Dance” хамтлагийн бүжигчдийн ур чадвараар амилж, ДАШТ-ээс гурав дах удаагаа /шагналт 6 дугаар байр/ цомын эзэд болгосон байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.