Энтертаймент


Зууны манлай худалч ~ Таня Хеад

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Испани улсын иргэн, одоо 46 настай. Дэлхийн хамгийн алдартай хуурагч гэж түүнийг нэгэн удаа цоллосон нь бий. Энэ бүсгүй Америкийн ихэр хоёр цамхагийг бөмбөгдөх үед 78 давхарт байсан гэдэг.
Түүгээр тогтохгүй түүний сүйт залуу Дейв нөгөө цамхагт сүйрэлд өртөж тэрээр Дейвийн сан хүртэл байгуулсан сүйт бүсгүй юм. Ихэр цамхагийг дэлбэлэх үед 78 давхарт хүчтэй доргилт үүсч тэр өрөөнд байсан хүмүүс ихээр гэмтэв.


Танятай цуг дэлбэрэлтэнд өртсөн залуугийн гарт хурим хийх хайртай бүсгүйдээ авсан бөгж байсан бөгөөд эцсийнхээ амьсгалаа шавхан Таня чи заавал амьд үлдээрэй, миний хайртай бүсгүйд үүнийг дамжуулаарай гээд бөгж өгсөн гэсэн дурсамж бүхий нэгэн бүсгүй гэнэт хэвлэлийн од болон үзэгдсэн юм. Дэлбэрэлтийн үеэр хүнд гэмтнээс болоод даруй 6 жилийн дараа энэ бөгжний эзнийг олох санаа төрсөөр хайж оллоо хэмээн нулимс унаган мэдэгдэл хийсэн байдаг. Үнэхээр тэр залуу тэнд үрэгдсэн нь үнэн мөн бөгж дамжуулан авах бүсгүй нь тодорсон байна.


Тэр цагаас эхлэн Таня Хеад хэвлэлийн од болсноор барахгүй дэлхийн энх тайвны элч болж, Мөн ихэр цамхагт нэгэн салбарын гүйцэтгэх захирал болж чадсан байна. Түүний сүйт залуугийн нэрэмжит сан маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж тэрээр дэлхий дахинаа алдаршсан гэж болохоор байжээ
Нэгэн өдөр Дейвын эцэг эх НьюЙорк таймс сонинд ярилцлага өгснөөр энэ бусгүйн тухай олны анхаарал чиглэж ирэв. Эцэг эх нь хүүд маань найз бүсгүй байсан ч Таняг хэн ч хэзээч харж байгаагүй гэсэн байв. Бид огт танихгүй гэсэн юм. Мөн түүний төгссөн хоёр гэх сургуулиас нэрийг нь шүүгээд гарч ирээгүйгээр барахгүй Испанийн Барселоны нэгэн сургуульд хамт сурч байсан гэх хүмүүс гарч ирэв.
Тэрээр ихэр цамхаг нурах үед Испанид байсан бөгөөд Америкт хэзээч ирээгүй байв. Хожим 2003 онд анх ирсэн нь илэрсэн.


Ихэр цамхагийг сонин хэвлэл зурагтаас харсан бөгөөд гол дүрийн хүмүүсийг мөн л баримтат кино сурвалжлагаас олж мэдснээ хожим хүлээсэн. Энэ явдал 2007 оны үед болсон бөгөөд хувьдаа их хэмжээний мөнгө ашиглаагүй гэж үзэж яллагдаагүй байдаг. Энэ бүсгүйн тухай таньдаг нэгний дурсамж
~ Багын маш сэргэлэн, гэхдээ түүний амнаас үнэн үг олж сонссоноо мэдэхгүй .... хэмээжээ. Хеад гүйцэтгэх захирлын алба хашихдаа маш олон хүүхэд, ахмадуудтай уулзаж өөрийн гавъяагаа ярьдаг байсан гэдэг. Миний бодлоор худлаа ярих, хулгай хийх бол гэмтсэн генийн удамших хамгийн муу чанар гэж боддог. Өвчин бол эмчилгээ авах ч худалч, хулгайч хоёр хэзээч засрал авч төлөвшдөггүйгээрээ аймшиг.


СайханУул




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.