Улс төр


Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шугангтай уулзалт хийв.D


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уулзалтын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Сайд нар Монгол Улс, БНХАУ-ын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон дараах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов.

-Бээжин хотын Олон улсын циркийн сургуульд 15-20 оюутныг акробатчин мэргэжлээр суралцуулах

-Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах болон соёлын өвийн хууль бус наймаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах

-Хоёр орны соёл, урлагийн салбарын талаарх асуудлаар зөвлөлдөн шийдвэрлэх зорилготой “Соёлын форум”-ыг 2020 оноос харилцан зохион байгуулах








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.