Ой тогтоолтын тамирчид багаараа дэлхийн аварга боллоо

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

БНХАУ-ын Жухай хотод зохион байгуулагдсан Олон улсын ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 29-с 12-р сарын 01-ны хооронд 12 орны 167 тамирчид 3 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсыг төлөөлөн 14 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцон 16 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу боломжит 90 медалиас нийт 53 медаль хүртлээ.


Бага насны ангилалд:

1-р байр 🇲🇳 Хишиг Арвин Индустриал ХХК-ийн тамирчин Азийн Мастер Ш.Наранбат (4824 оноо)

2-р байр 🇨🇳 Aзийн Мастер Ши Жамиан (4516 оноо)

3-р байр 🇲🇳 Азийн Мастер Б.Жамбалбаярням (4207 оноо)


Өсвөр насны ангилалд:

1-р байр 🇲🇳 Азийн Мастер Б.Энхбаясгалан (6993 оноо)

2-р байр 🇲🇳 Ажнай корпорацийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (6891 оноо)

3-р байр 🇲🇳 ОУ-ын Мастер У.Солонго (6356 оноо)


Насанд хүрэгчдийн ангилалд:

1-р байр 🇮🇹 Андрей Мюзи (8170 оноо)

2-р байр 🇲🇳 Денк Фарма Монголиа ХХК-ийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (7203 оноо)

3-р байр 🇲🇳 Их Мастер Б.Лхагвадорж (7112 оноо)


Өсвөр насны ангилалд:

- Азийн Мастер Б.Энхбаясгалан "Түүхэн үйл явдал" төрөлд 5 минутад 133 үйл явдал

Бага насны ангилалд:

- Азийн Мастер Б.Жамбалбаряням "Зураг" төрөлд 5 минутад 333 зураг

- Азийн Мастер Ш.Наранбат "Түүхэн үйл явдал" төрөлд 104 үйл явдал тогтоон тус тус дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.


Багийн нийлбэр дүнгээр:

1-р байр Монгол улс🇲🇳 (21308 оноо)

2-р байр БНХАУ🇨🇳(15078 оноо)

3-р байр Герман улс🇩🇪(14607 оноо)




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.